УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү өнөөдөр /2022.12.27/ мэдээлэл хийлээ. Тэрбээр Нью Яармаг Хаусинг Прожект ХХК-ийн өмгөөлөгчийн хувиар мэдээлэл хийж байгаагаа тодотгоод “Шинэ Яармаг төслийнхөн 84 716 346 789 төгрөгийг бүрэн барагдуулж, Хөгжлийн банкны зээлийг бүгдийг төлж дуусгасан” гэдгийг хэллээ.
Тэрбээр “Хөгжлийн банкнаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж зээл авч, зориулалтын бусаар зарцуулсан хүмүүс ямар ч өршөөлгүйгээр ял шийтгэл оноож, төр төмөр нүүрээ харуулах авах ёстой. Харин давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан үйл ажиллагаа нь гацсан хувийн хэвшилд бизнесийн зарчмаар хандах ёстой.
Монгол Улсын эдийн засаг зөвхөн төрийн санхүүжилтэд тогтдоггүй. ААНБ-уудын санхүүжилт, ажлын байр, татвар дээр тогтдог. Тиймээс энэ чиглэлд анхаарч ажиллаасай” гэсэн байр суурийг илэрхийллээ.
Мөн тэрбээр “Шинэ Яармаг” төсөл Х.Баттулгатай хамааралгүй, төсөл хэвийн үргэлжилж байгаа гэв.
Уншиж байна |