Blackpink-ийн Жисү бие хамгаалагчдадаа чихмэл тоглоом бэлэглэжээ

БНСУ-ын алдарт BLACKPINK хамтлагийн гишүүн Ким Жисү бие хамгаалагчдадаа чихмэл тоглоом бэлэглэсэн гэх зураг цахим сүлжээнд тархаж олны хайрыг татаад байна.
Хамгаалагчдаас гадна өөр нэг арын албанд ажилладаг хүн нь “Санта Жисүгийн бэлэглэсэн miffy” гэх сториг инстаграм хаягдаа хийсэн байна. Хамтлагийн гишүүн Лиса ч мөн Жисүгээс бэлгэнд авсан чихмэлтэйгээ зургаа авахуулан нийтэлсэн.
BLACKPINK-ийн гишүүд томоохон арга хэмжээ, тоглолтон дээр бие хамгаалагчтай явдаг. Өнгөрсөн гуравдугаар сард явсан Dior-ийн арга хэмжээн дээрээ Жисү гурван бие хамгаалагчтай байсан юм.
Хамтлагийн гол нүүр царай Ким Жисү нь дээрээ нэг эгч, нэг ахтай, айлын хамгийн бага охин. Тэрбээр 2011 оны долдугаар сараас хойш таван жил YG агентлагт бэлтгэгдсэн. Түүний хувьд бөмбөр, гитар мөн төгөлдөр хуур тоголж чаддаг. Англи хэлээр ярьж чадахгүй ч маш сайн ойлгодог гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ