Шинэ жил: Баярын өдрийн амтат зоог

Шинэ жилийн баяр нь он тооллын цаглабарын хуучин он улирч, шинэ он гарч буйг тэмдэглэх баяр юм. Манай улсад аргын болон билгийн тооллын шинэ жилүүдийн аль алийг нь хүндэтгэн улс даяараа тэмдэглэдэг боловч аргын тооллын шинэ жилийг шинэ жилийн баяр хэмээн нэрийддэг.
Шинэ жил бүр өвөрмөц дахин давтагдашгүй. Энэ л өдөр хүн бүр гудамжаар нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсаар алхдаг. Бүгд л энэхүү баярыг гайхалтай зүйлсээр дүүрэн өнгөрөөхийг хүсдэг нь нууц биш. Энэхүү баярын хамгийн дурсамжтай хэсгийн нэг бол шинэ жилийн орой гэр бүл, ойр донынхоо хүмүүстэйгээ ширээ тойрон сууж нэгэн оройг хамт өнгөрүүлэх явдал билээ.
Шинэ жилийн орой юу хийхээ мэдэхгүй байгаа бүх хүмүүст зориулан оройн зоогондоо бэлдэж болох хэд хэдэн санааг хуваалцаж байна.
Нийслэл салат
Нийслэл салатны үндсэн найрлаганд олон төрлийн хүнсний ногоо болон их хэмжээний майонез ордог билээ. Зөвлөлтийн үед махыг нь ихэвчлэн хиамаар орлуулдаг байсан хэдий ч одоо гол найрлаганд нь хиам заавал багтдаг болжээ. Төрөл бүрийн баяр наадмын хоолны нэг чухал зүйл болоод байгаа аж.
Загасны шөл
Шөлөө өтгөртөл нь загасаа чанах бөгөөд загасыг бүтэн байлгахын тулд нэлээд нарийн ажиллагаа шаардагдах биз. Тиймээс хамгийн тохиромжтой загас нь алгана загас байдаг байна.
Цацагт хяруул
Зул сарын баяраар цацагт хяруул тавих уламжлал бий болохоос өмнө үхэр, галуу, туулайн махаар зоог барьдаг байсан түүхтэй. Түүхийг сөхвөл 1950-иад оны үеэс VII Хэнри хаан цацагт хяруул тавьж эхэлснээс хойш олон нийтийн дунд түгэн дэлгэрсээр зул сарын баярын ширээний гол зоог болсон байна. Хэдий зул сарын баярын уламжлалт зоог боловч шинэ жилийн баяраар ч мөн оройн зоогт байх хоолны нэгээр цацагт хяруулын махаар ширээгээ чимдэг байна.
Өөх тос бага, уураг, B амин дэмээр баялаг цацагт хяруулын махыг өдгөө Их Британи улсын нийт өрхийн 90 орчим хувь баярын ширээгээ чимж буй нь зул сарын баярын гол зоог гэх алдрыг нь тодорхойлох биз ээ. Судалгаагаар цацагт хяруулын мах зөвхөн зул сарын баярын үеэр 22 орчим сая ширхэг борлуулагддаг нь манай улсын нийт ямааны тоо толгойтой ойролцоо юм.
Аарцтай торт
Орц:
400 гр- Аарц
2 стакан- Сахар
4 ширхэг-Өндөг
2 цайны халбага- Сода
3 стакан- Гурил
1 хоолны халбага- Эрдэнэ шишийн крахмал
900 мл- Сүү
300 гр- Тасалгааны хэмд байлгасан цөцгийн тос
2 уут- Ванилийн сахар
1 хоолны халбага- Нимбэгийн шүүс
150-200 гр Хушга
Аарцаа нэг стакан сахартайгаа сайтар холино. Дараа нь аарцаа тасалгааны хэмд 20-30 минут байлгаарай. Аарцны холимогтоо гурилаа бага багаар нь нэмж зуурна. Зуурмаг гарт наалдахгүй байх ёстой. Гурил бэлэн болмогц 10-12 хэсэгт хувааж нимгэн элдэнэ. 180 хэм хүртэл урьдчилан халаасан шарах шүүгээнд элдсэн гурилаа хийж болгоно. Элдсэн гурил маш хурдан болно гэдгийг анхаараарай.
Харин одоо крэмээ бэлдье. Өндөгний цагаанаа нэг стакан сахар, ванилийн сахартай сайтар холино. Хоёр хоолны халбага гурил, нэг халбага крахмалаа нэмж хутгана. Сүүгээ хөөрүүлээд өндөгний цагаан хийж болгосон крем хийнэ. Дараа нь хөргөнө. Том саванд цөцгийн тосоо хийж хөөсөртөл нь миксердэнэ. Миксердсэн хэвээр халбага халбагаар хөргөсөн кремээ хийж нэг зуурмаг болтол нь кремээ зуурна. Бэлэн болсон кремээр бялуугаа чимэрэй. Бялууны дээд хэсгийг жигнэмэг, хушганы үйрмэгээр гоёох нь оновчтой. Мөн, жүрж болон бусад жимсээр ч чимэх боломжтой юм.
Жигнэж амталсан гахайн мах /Slow Cooker Pork Tenderloin/
Гахайн мах нь барууны орнуудад ялангуяа Төв Европт хамгийн алдартай махны нэгт ордог. Мөн Зүүн болон Зүүн өмнөд Азид (Зүүн Өмнөд Ази, Филиппин, Сингапур, Зүүн Тимор) их алдартай. Энэ мах нь өөх тос, шим тэжээлээрээ Азийн хоол, ялангуяа Хятадад маш их үнэлэгддэг.
Апельсин, лууван, гадилын жүүс
Орц: 2 дунд зэргийн лууван 1 алим 1 гадил 1 апельсин Овьёос 1/2 литр апельсины шүүс
Бэлтгэх арга: Бүх жимсээ цэвэрлээд алим, апельсиний ясыг авч цэвэрлэнэ. Бүх жимсээ шоо дөрвөлжин хэрчээд блендерт хийж жижиглэнэ. Дээр нь овьёос нэмээд дахин нэг удаа машиндана. Дараа нь апельсиний шүүс нэмж сайтар хутгана.
Үхрийн тартар /Bovine Tartar/
Францад tartare aller-retour гэж нэрлэгддэг. Тартар стейк нь үхрийн түүхий (татсан) эсвэл адууны махаар хийсэн хоол юм. Уг хоолонд сонгино, хясаа, мөөг, чинжүү, Вустершир соус болон бусад амтлагчтай идэхэд тохиромжтой. Ихэвчлэн дээрээс нь түүхий өндөгний шарыг хийж төгс амтыг бий болгодог.
Шоколадны цэлцгэнүүр
Орц: Хар шоколад – 120 г Сүү – 500 мл Желатин – 10 г Элсэн чихэр – өөрийн хүссэнээр
Хийх арга: Юуны түрүүнд сүүгээ хөөрүүлнэ. Желатинаа авч багахан бүлээн усанд хийж дэвтээн, халуун усны ууранд барьж хөөлгөнө. Бэлэн болсон желатинаа сүүндээ хийж багахан бүлээсгэж сайтар хутгана. Хар шоколадаа жижиг жижгээр хугалж сүүндээ хийж хайлтал нь хутгасаар сүүгээ шоколадны жигд өнгөтэй болгоно. Бэлэн болсон сүүгээ хэлбэртэй саванд хийж хөргөгчид хөргөнө. Бэлэн болсон шоколадны десерт дээр шоколадны эсвэл самарны үйрмэг цацна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ