СУДАЛГАА: Солонгос Улс ирэх жилүүдэд эмчийн хомстолд орно

БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн харилцааны хүрээлэнгийн (KIHASA) саяхан хийсэн судалгаагаар ойрын жилүүдэд эмч нарын орон тоо энэ хэвээр байвал Солонгост хэд хэдэн мэргэжлээр эмчийн хомсдол нүүрлэнэ хэмээн дүгнэжээ.
БНСУ-д 2030 онд 14,334 эмч шаардлагатай байгаа бол 2035 онд 27,232 эмчийн орон тоо дутагдана хэмээн үзэж байна.
2035 онд хүүхдийн эмч, мэдрэлийн эмч зэрэг эмч нар хамгийн хомсдолтой байх юм. Мөн мэс заслын эмч, тухайлбал, ортопедист, эх барихын эмч нар мөн асар хурдацтай хомсдолд орох аж. Тэдний араас анестезиологич, эмгэг судлаач (7450), ерөнхий эмч (1032) нар орж байна.
Солонгосын анагаахын сургуулиудын оюутны элсэлтийн квотыг эмнэлгийн үйлчилгээний "чанар"-ыг хянах зорилгоор 2006 оноос хойш 3058 гэж тогтоов. Жилд улсын хэмжээнд 40 гаруй анагаахын их сургуулийг төгссөн дээд тал нь 3058 хүн л анагаахын салбарт шинээр элсэх боломжтой.
Эрүүл мэнд, нийгмийн халамжийн сайд Чо Кёо Хонг хэлэхдээ, анагаахын сургуулиудад илүү их квот олгохыг хүсэж байгаа тул эмнэлгийн хүрээнийхэнтэй энэ асуудлыг хэлэлцэх цаг нь болсон. Мөн саяхан болсон хэвлэлийн хурал дээр "COVID-19-ийн тогтворжих хандлагыг харгалзан [яам] эрүүл мэндийн салбарынхантай эхний шатанд идэвхтэй хамтран ажиллана" гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ