Ирэх сарын 10 гэхэд 100 ШИНЭ автобус хүлээн авна

img

 Нийслэлийн түгжрэлийг бууруулах Үндэсний хороо хувийн машинаараа явж буй 1.8 сая иргэний тоог 1.5 сая болгон бууруулж, автобусаар зорчигчдын тоог 1 сая болгож, явган зорчигчдын тоог нэмэгдүүлэх зорилго тавьсан.

 

 

Энэ хүрээнд ирэх оноос нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж эхлэхээр болсон. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Шинээр оруулж ирэх автобусны үйлдвэрлэлийн гүйцэтгэл 80 хувьтай байна. 2023 оны нэгдүгээр сарын 10-н гэхэд 100 автобусыг Улаанбаатар хотод хүлээн авахаар гүйцэтгэгч талтай тохирчээ. Хил дээр асуудал үүсэхүй бол хугацаандаа амжина. Үлдэгдэл 124 автобус ирэх хоёрдугаар сардаа багтаж орж ирэх юм" хэмээн нийгмийн сүлжээндээ бичжээ. 

 

П.ГОО

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Уншигч:
Яг үнэндээ оруулж ирж байгаа авто-бусанд буух дохиолол нь (кноп) ажилдаггүй,жолооч руу орилж,хашигдсан ард түмэн явдаг шүү.сайн шалгаж үзэж аваарай.авилгачид мин ээ.
2023-01-02
IRGEN:
oyutan cyragch ba huviaraa AA erheldeg ajild yavdag hymyyst ynegyi yavah ba hungululttei hyamd bilet gargaval bvgd ajillana abtobysand syyna.ternees hen ch suuhgyi.
2022-12-26
Үнийг нь 5 нугалаад л хусаж байгаа байхдаа Хэдээр авчирдаг нь төрийн нууц байгаа байх даа
2022-12-26
Жишээ нь машинтай хүмүүс автобусанд суух уу жишээ нь төрийн албаныхан улс төрчид та нар автобусанд суух уу битгий элийрцгээ түгжирэл нэмэгдэнэ буурах биш
2022-12-26
Нямаа:
Автобусаа баазуудаа луйвараар хувьчилаад зарсан нэг ч автобус бааз авто засварын газаргүй байж их үнээр авсан бус нь маш богино хугацаанд ашиглалтаас гарч эвдэрч дуусч бна
2022-12-26