Хотын дарга замын халтиргааг даваа гараг гэхэд шийдэх үүрэг өглөө 

img

Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам талбайд халтиргаа гулгаа үүсэж, иргэд, олон нийтээс хүсэлт, гомдол ирж буй. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар зургаан дүүргийн Засаг дарга нар болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг нартай уулзлаа. 

 

 

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, халтиргаа гулгааг арилгах чиглэлээр ажиллахдаа холбогдох байгууллагууд, дүүргийн удирдлагууд хоорондоо уялдаа холбоо сул, зохион байгуулалтын хувьд алдаа гаргасныг Хотын дарга онцлоод, амралтын өдрүүдээр шаардлагатай арга хэмжээг авч, нөхцөл байдлыг даваа гараг гэхэд хэвийн болгохыг холбогдох хүмүүст үүрэг болгов. 

Тэрбээр мөн “Иргэдээс ирж буй санал, шүүмжлэл бодитой, нөхцөл байдал хэцүү байна. Та бүхний өгч буй мэдээлэл бодит байдлаас зөрж байна. Өнөөдрөөс эхлээд шаардлагатай бүх арга хэмжээг ав. Аж ахуйн нэгж, хувийн хэвшилтэй хамтарч ажилла. Зөвхөн хотын төв замууд биш, алслагдсан дүүрэг, гэр хороололд ч даруй арга хэмжээ авах ёстой. Ажил үүргийг хуваарилаад, маш тодорхой, шуурхай, хариуцлагатай ажиллах хэрэгтэй” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чадахгүй шүү энэ новшнууд.
2022-12-26
Иргэн:
Ямар санаагаар ийм мэдээ бичүүлж суудаг хөлдүү толгой вэ энэ сумка.Үүргийг ард олон иргэдээс чамд өгдөг юм дүнхүү минь.Сумка чи өөрөө ажиллаж халтиргаагаа арилгаач ээ.
2022-12-25
Иргэн:
Дарга гуай гараад ажлынхаа байшин хавийн цасыг өөрөө шүүрдээрэй
2022-12-24
Шшш зайлуул яанаааа су аврагаааа? Чи чадахгүй бн ш дээ. Бас хулгай чинь баригдах гээд бүүүүр хэцүүдлээ ш дээ. Худлаа үүрэгдээд яөх вэ дээ хөө. Яавал дээрийм бол доо Батүүлтэй нэг уулзах уууу?
2022-12-24
Бүгд гулгаж сурцгаа гэвэл арай бодитой байх
2022-12-24
Shaaldaa sumka vlger bnga shaaxiima
2022-12-24