BTS-ийн Жин шүтэн бишрэгчдэдээ зориулан цэргээс мэндчилгээ илгээжээ

БНСУ төдийгүй дэлхийн хамгийн алдартай хамтлаг болох "BTS"-ийн гишүүн Ким Сокжин буюу Жин 12 дугаар сарын 13-нд цэрэгт татагдсан билээ. Тэрбээр найман сая гаруй идэвхтэй хэрэглэгчтэй “Weverse” фэн платформоор дамжуулан шүтэн бишрэгчиддээ мэндчилгээ хүргэжээ.
Ингэхдээ, “Та бүхний халуун алга ташилтын дараа одоо миний мэхийн ёслох цаг болсон байна. Би цэргийн албанд явахдаа үүнийг хэлэхийг хүсч байсан юм. Би энд маш сайн зохицож байгаа. Намайг үргэлж дэмждэгт баярлалаа" гэжээ.
“Weverse” фэн платформоор дамжуулан ододтой харилцаж, өвөрмөц контент үзэж, бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжтой байна. Энэхүү програмд одоогоор “BTS”, “Blackpink” зэрэг 80 гаруй уран бүтээлч бүртгэлтэй. Ирэх жилээс АНУ, Японы уран бүтээлчид ч бас нэгдэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ