Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар өчигдөр /2022.12.22/ “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр"-ийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд гарын үсэг зуржээ.
Уг төслийн хүрээнд Япон Улсад өмнө нь ашиглагдаж байсан гал түймэр унтраах автомашиныг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Дундговь аймгийн Хулд, Завхан аймгийн Отгон, Ховд аймгийн Үенч, Мянгад суманд нийлүүлэх аж.
ОБЕГ-аас хүн ам, төвөөс алслагдсан байдал, замын нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, гал түймэр унтраах автомашиныг нийлүүлэх сумдыг сонгожээ.
Уншиж байна |