Эрдэнэс Монгол ХХК-ийн 88 орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа
2022-12-23

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын шийдвэр, хэрэгжилтийн талаар өнөөдөр /2022.12.23/ мэдээлэл хийлээ.

 

 

Тэрбээр “Эрдэнэс Монгол компани ур чадвартай мэргэжилтэнтэй, цалин хангамжийн хувьд толгой цохисон ТОП компани байх учиртай. Гэвч өнөөдрийг хүртэл үүнийг хийгээгүй, алдаа дутагдал, олон нийтийн шүүмжлэлийг харгалзаж, бүтэц зохион байгуулалтыг шинээр хийлээ.

 

Эрдэнэс Монгол компани нийт 89 орон тоотой, 7 газар, 7 хэлтэстэйгээр үйл ажиллагаа явуулна. Гүйцэтгэх захирлыг оролцуулахгүйгээр 88 орон тоон дээр нээлттэй сонгон шалгаруулалт хийх шийдвэрийг Засгийн газар гаргасан.

 

Нээлттэй сонгон шалгаруулалтын бүртгэл 2023 оны 01 дүгээр сарын 02-16-ны өдрүүдэд явагдан, 01 дүгээр сарын 20, 21-нд тестийн шалгалт авч, 01 дүгээр сарын 23-28-нд ярилцлага авна.

 

Ажлын байрны шаардлага:

 

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

Гадаад хэл: 1 болон түүнээс дээш хэлний мэдлэгтэй

Ахлах менежер нь улсад 8 болон түүнээс дээш жил ажилласан байх

Менежер нь 5 болон түүнээс дээш жил ажилласан байх

Мэргэжилтэнд ажилласан жилийн шаардлага тавихгүй

 

Ажлын байранд бүртгүүлсэн хүмүүсээс эхний шатанд хууль эрхзүй болон хөгжлийн бодлого төлөвлөлтийн чиглэлээр тестээр шалгалт авна. Эхний шалгалтыг давсан хүмүүс ярилцлагад орно. Сонгон шалгаруулалтын комисст хувийн хэвшил, төр, МҮХАҮТ-ийн төлөөлөл багтана.

 

Эрдэнэс Монгол ХХК-ийн харьяанд байдаг төрийн өмчит 30 гаруй компанийн бүтэц бүрэлдэхүүнийг энэ загвараар 2023 оны эхний хагас жилд багтаан зохион байгуулахыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
хэзээ ч хөгжихгүй гадаад улсын хогонд дарагдсан улаанбааатар хогийн сав мөнөөс мөн хуучин машин хуучин хувцас алаалалала ямар балиар юм бэ хол байхаас
2022-12-28
монголд шударга шалгаруулалт хэзээ ч байгаагүй байх ч гүй хэзээ ч хөгжихгүй 2 хөршийн гайгаар сөнөх тавилантай өмхий бааснууд
2022-12-28
зочин:
Xоёр дугаар ээлжийхэн хоолондоо орох нь...
2022-12-23