Хятадын Aeroht компани нисдэг автомашинаа 2025 онд үйлдвэрлэж эхэлнэ
Хятадын "Xpeng Aeroht" компани нисдэг автомашинаа өнгөрсөн 10 дугаар сард олон нийтэд анх удаа нислэг үйлдэж харуулсан билээ. Энэхүү нисдэг машин нь дөрвөн цахилгаан мотор, найман сэнстэй бөгөөд 2025 онд үйлдвэрлэгдэж эхлэх гэнэ.
"Xpeng Aeroht" компани туршилтаар хоёр удаа нислэг хийсэн. Эхний нислэгийг 10 дугаар сард Дубайн Палм Жумейра арлын ойролцоо 90 секунд орчмын зураг авалт мөн түүний дараагаар Хятадын Гуанжоу хотод дахин нэг удаагийн нислэгийг туршин үзжээ.
Энэхүү загварын нийт бүтээмжийн 90 хувь нь авто замд зориулагдсан бөгөөд шаардлагатай үед л нисэх үүрэгтэй гэнэ
“Xpeng”-ийн ерөнхийлөгч Брайан:
"Нисдэг машин бодит байдалд ойртож байна. Тус загварыг 2025 оноос олноор үйлдвэрлэж эхлэх товтой байгаа. Бид 140 мянган ам.долларын үнээр худалдаанд гаргах төлөвтэй байна. 2025 он гэхэд хүн төрөлхтөн зөвхөн комик ном, шинжлэх ухааны зөгнөлт зохиолд л байдаг шиг энд тэндгүй нисдэг машин явж буй шинэ эрин үе ирэх нь ээ.." хэмээн онцлон хэлсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ