УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын талаар гишүүд үг хэллээ. УИХ-ын гишүүн Т.Доржханд: Монгол ялна гэж гарч ирсэн Ерөнхийлөгч Монголоо ялагдуулаад өөрөө зугтаасан байгаа шүү. Өнөөдрийн энэ тогтолцоогоор ийм л хүмүүс гарч ирээд байгаа. Яг энэ тогтолцоогоор Трамп гарч ирж, популизм маш их хийсэн байдаг. Яг өнөөдөр Африкийн орнууд нэг хүний систем руу явж байна. Хаанаас хөрөнгө оруулалт хийж байна, тэр улсынхаа системийг өвлөж аваад байна.
Сайн, муу ч парламент тусгаар тогтнолоо авч үлдэж, ардчиллаа бэхжүүлдэг. Тиймээс өнөөдрийн давжаа парламентыг бэхжүүлэх, тоо тогтолцооны асуудлыг шийдэх хэрэгтэй. Энэ бол Монголын ардчилалд хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Нүүрсний хулгайн асуудлыг дахин дахиад яриад байхад хууль хяналтын байгууллага авч хэлэлцээгүйд асуудал байгаа юм. Энэ хулгайг эрх баригчид бүгдээрээ мэдэж байсан. Өнөөдөр нэгнээ намнах хэрэгсэл болгон гаргаж ирсэн. Энэ хулгай дотроо АН-ын хоёр хүнийг оруулсан.
Эрх баригчид нүүрсний хулгайг нэгнээ намнах хэрэгсэл болгосны нэг жишээ нь Б.Баттөмөр гишүүн байна. Та өөрөө буруутай. Та яах гэж Боомтын сайд болно гэж нааш, цааш гүйж явсан юм бэ. Тэгэнгүүт таныг нүүрсний хулгайтай холбож, мулталж хаяад, хил рүү явах ямар ч боломжгүй болгож байна.
Би Ц.Сэргэлэн генералыг төрийн сайн хар хүн гэж боддог. Нүүрстэй ойртуулах ганцхан зүйл нь бор нүүр л байгаа, өөр юу ч байхгүй. Ингэж нэгнээ намнах хэрэгсэл болгож, дараа дараагийн тойргоос салгаж, албан тушаалаас мулталдаг байдлаа болиорой. Нүүрсний хулгайн ард нэр дэвших сонирхолтой, бүтэлгүй зүйлээр хүмүүс рүү дайрч, парламентыг муухай харагдуулдаг зүйлээ болихыг эрх баригчдад анхааруулъя.
Үргэлжлүүлэн хуулийн төслүүдийг эцэслэн баталж байна.
Уншиж байна |