Гэртээ ганцаараа киноны жүжигчид 32 жилийн дараа

Шинэ жилийн хамгийн их дурсамжтай, алдартай кинонуудын нэг бол яах аргагүй “Гэртээ ганцаараа” билээ. Хэдийгээр энэхүү бүтээл тэртээ 32 жилийн өмнө хийгдсэн ч сэтгэл санааг сэргээж, шинэ жилийн гайхамшиг байдаг гэх итгэл төрүүлдэг. Ингээд алдарт киноны жүжигчдийн аж амьдрал, хийгээд сонин хачинтай танилцацгаая.
1. Кевин - Маколей Калкин
10 настай Маколей “Гэртээ ганцаараа” кинонд тоглосны дараа түүн дээр ирсэн алдар хүнд нь хүүгийн бус харин эцэг эхийнх нь толгойг эргүүлжээ. Хүүгийн эцэг болох Кристофер Калкин олон сая долларыг амласан кинонд л хүүгээ тоглуулахыг зөвшөөрсөн байна. Үүнээс болж Маколейн жүжигчний карьер 13 насанд нь дуусгавар болох шатандаа орж байжээ.
Кино ертөнцөд Калкин 23 насандаа эргэн хөл тавьсан бөгөөд энэ үед тэрээр “Party Monster”, “Saved” хэмээх кинонуудад дүр бүтээсэн байна. Харин дараа нь хөгжмийн ертөнцөд хүч түрэн орж “The Pizza Underground” хамтлагийг үүсгэн байгуулжээ. Гэхдээ Каклин кино ертөнцөө тэр чигт нь орхиогүй бөгөөд “Kings”, “Drivers”, “Land of Change” зэрэг кинонд тоглосон байна.
Харин одоо Калкин томоохон кинонд тоглохоо больж, сурталчилгаанд ч ховорхон тоглох болсон аж. Үүнээс гадна Калкин цахим сүлжээг байлдан дагуулж байгаа бөгөөд YouTube дээр өөрийн блогийг хөтөлж байгаа гэнэ.
2. Марвин - Дэниел Стерн
“Гэртээ ганцаараа” кино дэлгэцийн бүтээл болсноор Дэниел Стерн ухаан муутай хулгайчийн нэрийг зүүх болсон байна. Тэрээр 2019 оны хүртэл өөрийн энэ нэрийг арилгахыг хичээсэн аж. Кинонд тоглохын хажуугаар Дэниел “Simpsons”, “Family Guy”, “Hey, Arnold” зэрэг хүүхэлдэйн кинонд дуу оруулжээ.
Хэсэг хугацааны дараа тэрээр жүжигчнээс найруулагчийн суудалд сууж “The Wonder Years”, “Real Savages“, “Manhattan” зэрэг киног найруулсан байна. Ингээд Дэниел киноноос хэсэг хугацаанд амарч, хүрлээр баримал хийж байгаа аж.
3. Харри - Жо Пеши
“Гэртээ ганцаараа” киноны хоёр дахь бүтэлгүй хулгайч болох Жо сүүлийн 30 жилийн турш 16 кинонд тоглож, “The Nice Guys” киногоороо туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчний “Оскар”-ын шагналыг авсан бөгөөд хожим Мартин Скорсезийн кинонуудад голчлон тоглох болжээ. Тэрээр Мартины сүүлийн драм болох “The Irishman” кинонд ч мөн дүр бүтээсэн байна.
Жо зөвхөн кино ертөнцөд төдийгүй тоглоомын ертөнцөд алдартай болж 2002 онд “Mafia: The City of Lost Heaven” тоглоомын нэгэн дүр болжээ.
4. Кейт - Кэтрин О’Хара
Сүүлийн 30 жилийн хугацаанд Кевиний ээжийн дүрийг гайхалтай бүтээсэн жүжигчин бүсгүй 49 кинонд тоглож, 15 хүүхэлдэйн кинонд дуу оруулсан байна. Үүнээс гадна Канадын кино наадмаас шагнал хүртэж, 2010 онд Ванкуверт болсон Олимпын хаалтын үйл ажиллагаанд оролцож, өөрийн дүр төрхөөр шуудангийн маркийг чимэглэжээ.
5. Фуллер - Киран Калкин
Нүдний шилтэй инээмсэглэл тодруулсан хүү бол кинон дээр төдийгүй бодит амьдрал дээр Маколейн дүү юм байна. Маколей болон Кираны эцэг нь хоёр хүүгээ ээлж ээлжээр нь кино ертөнцөд оруулсан аж. 1993 онд Киран олны анхаарлын төвд орж заавал Маколейтэй хамтаар явахаа больсон байна.
Жүжигчний карьерынхаа хугацаанд Киран 20 гаруй кинонд дүр бүтээж “Алтан бөмбөрцөг”-т нэр дэвшиж байсан бөгөөд олны хайр хүндэтгэлээс гадна, бусдын үзэн ядалтыг ч хүртсэн байна. “Succession” кинонд эсрэг дүрд тоглосны дараа хүмүүс түүнийг үзэн ядаж, муу муухайгаар хэлж байжээ.
6. Базз- Девин Рэтрей
“Гэртээ ганцаараа” киноны гол дүрийн ахын дүрийг бүтээсэн Девин хэсэг хугацаанд хүүхдийн киноны муу дүрийг бүтээж, насанд хүрсэн хойноо мөн л галзуу, муу дүрүүдийг бүтээж байжээ. Адал явдалтай кинонд тоглохоос гадна Девин “Courting Condi” хэмээх баримтат кинонд дүр бүтээсэн бөгөөд энэхүү кинонд тэрээр Кондолиза Райсын зүрх сэтгэлийг эзэмдэх гэж хичээх болно.
Үүнээс гадна Девин Нью-Йоркийн жижиг бааруудад өөрийн “Little Bill and the Beckleys” хамтлагтайгаа тоглолт үзүүлдэг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ