УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Уул уурхайн биржийн тухай хуулийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:1072 хувьцаа яаж амь орох вэ? Хувьцаа яагаад хяналттай болохгүй байгаа юм бэ? Стратегийн ордуудын 10 хүртэлх хувийг олон нийтийнх болгох хууль яагаад хэрэгжихгүй байна вэ?
Ажлын хэсэг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: 1072 хувьцаа үхмэл байгаа. Ард түмэн бол хувьцаа эзэмшдэг нэртэй, ашиг авах, зарцуулах боломжгүй 10-аад жил явчихсан. Иймээс хувьцаа эзэмшдэг иргэдэд хяналтыг тавих боломжийг бүрдүүлэхээр тогтоолын төсөл өргөн барина. Ард түмэнд өмчийг нь өгөх тухай л ойлголт.
Хөрөнгийн бирж захирал Х.Алтай "1072 хувьцааны бүртгэл хөрөнгийн бирж дээр хийгдээгүй. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр хийгдсэн. 2012 оны гуравдугаар сарын 1-ээс өмнөх төрсөн хүмүүст олгосон. Хөрөнгийн бирж дээр бүртгэлгүй. Арилжих нөхцөл бүрдүүлэхийн тулд Засгийн газрын холбогдох шийдвэр гараад 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулж болно" гэлээ.
П.ГОО
Уншиж байна |