С.Ганбаатар: Эрдэнэс Тавантолгойг ХУВЬД шилжүүлэх гэж байна

img

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна. 

 

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Хэдүүлээ том хулгайг зогсоох хэрэг гарлаа. "Эрдэнэс Тавантолгой" компанийг хувьчлах гэж байна. Уул уурхайн биржийн тухай хуулийг дагаж орж ирж байгаа УИХ-ын тогтоолын төсөлд "Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэл болон арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлд бүртгүүлэх гэх заалт орж ирсэн байна. Ч.Сайханбилэгийн Засгийн газар ГОК-ийн 49 хувийг хувьчлах гэж байгаад "бөөрөө гаргуулсан". МАН-ынхан та нар үүнийг хийснээрээ БҮРЭН ҮХЭЛД хүрнэ. Төр өмчийн эрхэнд халдаж байна. МАН-аас тавьсан "Эрдэнэс тавантолгой"-н захирал олон зуун сая төгрөг хулгайлаад эзэддээ өгсөн нь нь буруу. Ил тод, хяналттай болгох ёстой. Гүйцэтгэх захирлын хариуцлагыг чангатга гэсэн болохоос Монголын ард түмнээс өмчийг нь хулгайл гэсэн үг биш. Иймээс тогтоолын төслийг хэлэлцэх асуудлыг жагсаалтаас хасах саналтай байна" гэлээ. 

 

Үүнд УИХ-ын дарга Г.Занданшатар " Эгзэгтэй цаг үед ард түмнийг төөрүүлж байна. Өнөөдрийн хэлэлцэх асуудалд ийм асуудал байгаа. Энэ бол ард түмэнд нээлттэй болгож, 1072 хувьцааг бүртгэлд хамруулж зөв болгох гэсэн санааг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам холбогдох газрууд явж байгаа. Тооцоо судалгаатай ярь" гэсэн хариулт өглөө. 

 

 

УИХ-ын гишүүн Д.Ганбат "Боломжоо, амьдралаа хулгайлуулсан залуус хүйтэн цеметен дээр эрүүл мэндээ золиослолоо. Нүүрсний хулгай нарыг зарла гэсэн нь нэг их үр дүнд хүрсэнгүй. 10 жил төмөр замыг воган, доторх ачаатай нь хулгайлсан хүмүүс шийтгэлгүй үлдэж байна. Өчигдрийн сонсгол нүүрсний хулгайчдыг өмгөөлөх хурал болоод л тарж байна. Монгол Улсад хэн жаргалтай байна вэ? Нүүрсний хулгайчид л жаргалтай байна. Нүүрсний хулгайчид бүх газар шингэсэн. Хууль хяналтын байгууллага ажиллахгүй байна. Үе үеийн ЗГХЭГ-ын дарга нар, Ерөнхий сайдууд албан тушаалаа татгалзаад шалгуучихвал яадаг юм бэ?" гэж үг хэллээ. 

 

 

П.ГОО

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
МОНГОЛЫН УХААЛАГСЭХЭЭТНҮҮД ОЮУ ТОЛГОЙН ТӨСӨЛ НЬ МОНГОЛЫГ ӨР ДАРАМТЫН ХАВХАНД ОРСОН НӨХЦЛИЙГ ТОДОРХОЙЛЖ ЯРЬЖ ОРИЛЖ СУУЛТ ХИЙЖ БАЙЖ РИОТИНТОтой хэлцэл хийж байж өрнөөс гаргасан шүү!!!
2022-12-31
Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээрээ байх болно [fortis.hospital.in@gmail.com]
2022-12-23
Нараа:
энэ хүн үймүүлж ханахгүй юм аа
2022-12-22
Санжаасүрэн Хуягбаатар:
овоо муу санаатай толгой шүү оюу толгойг яриад л байвал олон жил УИХ-д сууна гэдгийг мэдээд байгаа хүн
2022-12-22
Зочин:
МОНГОЛЫН УХААЛАГСЭХЭЭТНҮҮД ОЮУ ТОЛГОЙН ТӨСӨЛ НЬ МОНГОЛЫГ ӨР ДАРАМТЫН ХАВХАНД ОРСОН НӨХЦЛИЙГ ТОДОРХОЙЛЖ ЯРЬЖ ОРИЛЖ СУУЛТ ХИЙЖ БАЙЖ РИОТИНТОтой хэлцэл хийж байж өрнөөс гаргасан шүү!!!
ene khoyor lalar bas l ezdee khamgaalj baina , nuguu khurts ni nutsgen nokhod , dultraa tsogtood ikh khemjeenii mungu , mashin ugch , mungu taraaj baisan khurtsyn gar khul khuukhniig bariwchilsan gene
2022-12-22
ene khoyor lalar bas l ezdee khamgaalj baina , nuguu khurts ni nutsgen nokhod , dultraa tsogtood ikh khemjeenii mungu , mashin ugch , mungu taraaj baisan khurtsyn gar khul khuukhniig bariwchilsan gene
2022-12-22
ийм дээрээ тулсан бол гэр бүлээрээ талбай руу явж тэмцэнэ
2022-12-22