Жонгүг "КАТАР-2022"-ийн үеэр хамгийн их дурдагдсан 10 хүний нэгээр шалгарав

11 дүгээр сарын 20-ны өдөр Өмнөд Солонгосын "Big Hit" энтертайнментаас гарсан "BTS" хамтлагийн гол дуучин, бүжигчин Жон Жонгүг дэлхийн хамгийн алдартай спортын тэмцээн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах “FIFA World Cup Katar 2022”-ын нээлтийн ёслолд оролцож нээлтийн арга хэмжээнд дуулсан билээ. Энэ нь Солонгосын ард түмний хувьд анх удаа дэлхийн аваргын нээлтийг хийсэн түүхэн мөч тохиосон юм.
BTS хамтлагийн гишүүн Жонгүг “FIFA World Cup 2022”-ийн үеэр хамгийн их дурдагдсан 10 хүний дөрөвдүгээрт бичигджээ. Энэ нь хамгийн их дурдагдсан хүмүүсээс цор ганцаараа тамирчин хүн биш юм.
Жагсаалтын эхний байранд Л.Месси орсон бол удаах байранд Роналду, Мбаппе, Неймар зэрэг тамирчид дээрх жагсаалтад багтжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ