Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Ш.Раднаасэд: Туг тойрч нүүрс хулгайлж байгаа асуудал байна
2022-12-21

АТГ-аас 17 хүнийг нүүрсний асуудлаар шалгаж байгаа талаар мэдээлсэн. Тэдний нэг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд. Ш.Раднаасэд гишүүний зүгээс өнөөдрийн нээлттэй хяналтын сонсголд оролцож асуулт асууж, үг хэллээ. 

 

 

Тэрбээр "Ард түмэн гадаа нүцгэн байна. Бид ч бас энд нүцгэн ярих хэрэгтэй. Зарим мэдээлэл үнэн биш байна. Үнэн сонсогдохгүй байна. Улсын төсвийг бид тэрбумаар төлөвлөж баталдаг ш дээ, Б.Жавхлан сайд аа. Гэтэл энэ оффтейк гэрээ, үүнтэй холбоотой хулгай дандаа их наядаар яригдаж байна. Бид ямар боломжоо алдаж байгаа нь харагдаж байна. 

 

  1. 239 удаа 11 уурхай дээр татварын шалгалт хийжээ. Гэтэл Эрдэнэс тавантолгой компани дээр 4хөн удаа хийжээ. Энэ компани сүүлийн зургаан жилийн хугацаанд 7,5 их наяд төгрөгийн худалдан авалт хийсэн. Үүний 40 хувь нь компанийн дотоод зардал. Үүнд хэн хяналт тавьсан бэ? Татвар, аудитынхан хариулах ёстой юу? 

  2. 2871 хүн гэрчээр байцаагдаж байна гэнэ. Миний хувьд гэрчээр байцаагдсан. Энэ дотор хэд ТӨРИЙН өндөр албан тушаал хашиж байгаа, байсан хэдэн хүн байна вэ? 

  3. Хулгайн загвар хоёр гурван янзаар явж байна. Нэгдүгээрт оффтейк гэрээгээр нүүрс үнэгүйдүүлэх, хоосон бүртгэлгүй машин хилээр гаргаж байна. Туг тойрч нүүрс хулгайлж байгаа асуудал байна. Хөөтийн уурхай руу ороод туг тойроод Замын-Үүдээр эрчим хүчний нүүрс гэж гарч байгааг судалж үзсэн үү? Улаанбаатарт медлин буюу угаасан нүүрсийг шахмал түлшний хашаанд буулгах ёстой ч хашаанаас гараад Говьсүмбэрт очиж нүүрс буулгаад байна вэ? Энэ бол шошго солих хулгай" гэлээ.

Shuud.mn
Сонин хачин
Энэ засаг огцолрч, ИХ хурал тарах цаг нь болжээ
2022-12-22
Goyo goyo ingeed buh bulhai luivriig ilchleed bai. Tegj baigaad ene UIH-iig taraagaad shineer bugdiig songood bulihai buhniig ilchileh heregtei
2022-12-21