АТГ: С.Батболд, Ж.Эрдэнэбат нараас мэдүүлэг авч, Н.Алтанхуягийг дууджээ
2022-12-21

АТГ-ын 80 гаруй мөрдөгчид нүүрсний хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тэд Тавантолгойн бүлэг ордын 10 орчим жилийн үйл ажиллагааг хамруулан шалгалтын ажиллагаа явуулж буй аж. Энэ хүрээнд улстөрчдийг дуудаж, мэдүүлэг авч байна. Өчигдөр гэхэд Ерөнхий сайд асан С.Батболд, Ж.Эрдэнэбат нарыг гэрчээр дуудаж, тайлбар мэдүүлэг авсан байна. Мөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг дуудаад байгааг АТГ-ын дарга З.Дашдаваа хэллээ.

 

 

Тэрбээр экс Ерөнхийлөгч Х.Баттулгад хориг тавиагүй, хилээр гарсан асуудлаар “Хилийн хориг тавих эсэхийг мөрдөн байцаагч, прокурор бие даан шийдвэрлэнэ. Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас хэд хэдэн асуудлаар тайлбар авсан. Мөрдөгч энэ тайлбар мэдүүлэгтээ дүгнэлт хийж, таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг өөрөө шийдвэрлэнэ. Бидэнд мэдэгдэхгүйгээр гарч явсан бол асуудалд өөрөөр хандана. Бидэнд мэдээлэл өгөөд, хэрэгт саад учруулахгүйгээр явах боломжтой” гэсэн тайлбарыг өглөө.

 

Харин нэр нь зарлагдсан 17 хүнийг “шалгана” хэмээн зарласан гэх тайлбарыг өгч байна. Нотлох баримтуудад үндэслэсэн шалгалтын ажиллагааны дараа яллагдагчаар татах эсэхийг шийдвэрлэнэ. 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
АтГ ын дөрга өөрөө нүүрсчин юм бишүү энэ хүмүүсийн хэлээд бгаагаар
2022-12-21
ард түмэн:
Их хурлын гишүүдийг шалгаач ээээ яагаад ингээд худлаа цаг хожиж гэмтнүүдэд боломж олгоод бгам бэээ АТГ Прозуроруудаа та нар монголын аод түмний зовлонд цадаж ханадаггүйм уу
2022-12-21
ene nuhur darga bolhoosoo umnu Uhaahudagt MCS iin uurhaid ajildaj nz Bayarbilegtei hant ybaad bdag bsan nuhurdoo bas l ter habid nuurstei holbogdson l bh daa
2022-12-21