Төрийн ордонд нүүрсний асуудлаарх Ерөнхий сонсгол явагдаж байна. Сонсголын үеэр холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийлээ.
Тухайлбал, УЕП-ын мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Баяржаргал "Нүүрсний асуудалд холбоотой 39 хэрэгт мөрдөн байцаах шатны ажиллагаа явуулсны 22-д нь нотолгоо цуглуулах ажил хийгдсэн. Нийт 39 хэргээс 23 хүнд холбогдох 4 хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Хэрэг бүртгэлтэд 22 хэрэг шалгагдаж байгаа бол мөрдөн байцаалтын шатанд 53 хүнд холбогдох 13 хэрэгт ажиллагаа хийгдэж байна.
Нүүрсний хэрэгтэй Эрүүгийн хэрэг үүсгэж яллагчдагчаар 76 хүн татсан. Үүний 36 нийтийн албан тушаалтан, 31 ААН-ийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан бусад ажилтнууд байгаа. Мөн хувиараа нүүрс тээвэрлэдэг 4, БНХАУ-ын хоёр иргэн байна.
Нүүрсний олборлолт тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргүүдэд хойшлуулшгүйгээр 15 хүнийг сэжигтнээр баривчилсан. Яллагдагчаар татагдаж шалгагдаж байгаа хүнээс 10 нь хоригдож байгаа бол 22 хүнд хилийн хориг тавьсан, 38 хүн хувийн баталгаа гаргах, гурван хүн тодорхой үйл ажиллагаа явуулахыг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Нүүрсний хэрэгт 83 мөрдөгч мөрдөн шалгаж, 12 прокурор хяналт тавин ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд 2871 хүнээс гэрчийн мэдүүлэг авсан" гэсэн мэдээллийг өглөө.
Уншиж байна |