Нүүрсний асуудлаарх хяналтын ерөнхий сонсголд оролцож чадаагүй залуус Төрийн ордны гадаа нүцгэлж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Хүйтний улмаас тэдний эрүүл мэнд, амь насанд аюул учирч болзошгүй учраас цагдаа нар албадан машинд суулгаж, эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Гэвч тухайн залуусыг Дэнжийн 1000 дахь саатуулан хорих төвд аваачаад буй аж.
"Нийслэлийн эрүүл мэндийн газраас 30 иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ Хууль зүйн туслалцааны төв, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмч нар хамтран иргэдийн биед үзлэг хийж байна" хэмээн ЦЕГ-аас мэдээлж байна.
Тухайн иргэдийг хэн болох, үзэл бодлоо илэрхийлэх нэрээр хувцсаа тайлж, эсэргүүцэл илэрхийлсний учир шалтгааныг тодруулах тайлбар авахаа цагдаагийн байгууллагын төлөөлөл хэлсэн юм.
Б.Хэрлэн
Уншиж байна |