Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулж байгаа "Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах" ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордны их танхимд үргэлжилж байна.
Нээлттэй сонсгол өнөөдөр өглөө 10 цагт эхлэхээр товлогдсон ч зохион байгуулалтад алдаа гарч, түр завсарлуулж, Их танхимд үргэлжлэн явагдаж байна. Нээлттэй сонсголд иргэдийн төлөөлөл болон албан тушаалтнууд оролцож байна. Нээлттэй сонсголын эхэнд хурал даргалагч УИХ-ын гишүүн С.Чинзориг дэгийг танилцуулж байна. Төрийн 18 байгууллагын албан тушаалтнууд, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа төрийн болон хувийн өмчийн 16 компанийн 107 төлөөлөл, 225 иргэн, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцож байна.
Нийт дөрвөн сэдвээр зургаан илтгэл тавина.
Нээлттэй сонсголын эхэнд Өмгөөлөгч Эрдэнэбат "Миний бие жагсаж байгаа залуучуудад хуулийн зөвлөгөө өгч байгаа. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн гишүүнээ асуулт асуухгүй байх. Хоёрдугаарт, Ерөнхий сайдын ахалж байгаа уул уурхайн зөвлөл гэж байх ёстой. Үе үеийн Ерөнхий сайд, уул уурхайн сайд нар байдаг зөвлөл. Энэ хүмүүсийг оролцуулъя. Хамгийн но-той хүмүүс. Гуравдугаарт, эхлээд иргэдийн асуултыг сонсмоор байна. Та нар дараа нь ярь" гэлээ.
Залуусын төлөөлөл "Залуучууд бид 18 хоног гадаа хүйтэн шалан дээр жагсаж байна. Бид шаардлагаа хүргүүлэхээр ирсэн. "Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах" ерөнхий хяналтын сонсгол товлогдсон ч иргэдийн оролцоог хангах зарчимд нийцсэнгүй. Сонсголыг иргэдийн оролцоогүйгээр явуулахыг завдсан. Тал бүрийн оролцоог хангаагүйг бухимдсан. Иймд залуучуудын оролцоог хангаж, хурлыг дараалал, дэгд өөрчлөлт оруулахыг шаардаж байна
Нэгдүгээрт, нийтийн сонсголд талбай дээрх жагсагчид болон намын төлөөллүүдийг нэмж оруул. Энд төлөөллүүд дутуу байна, оруулахгүй байна.
Хоёрдугаарт, Хурал даргалагчийг ард түмнээс сонгохыг шаардаж байна.
Гуравдугаарт, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарыг сонсголд оролцохыг шаардаж байна" гэлээ
Уншиж байна |