А.Адьяасүрэн: Би нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг байсан, тэрийгээ нуугаагүй

img

Нүүрсний асуудлаарх ерөнхий сонсголыг АН-ын бүлгийн ажлын албаныхан будилуулж, эмх замбараагүй байдал үүсгэсэн гэх асуудал үүсээд байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнгийн зөвлөх энэ асуудалд оролцсон талаар олон нийтийн сүлжээний хэрэглэгчид бичиж байна. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн тайлбар өглөө.

 

 

Тэрбээр "Бүх асуудлаар сөрөг хүчин рүү дайрдаг байдлаа эрх баригчид болих хэрэгтэй. Хэнд эрх мэдэл байгаа вэ. Эрх мэдэл байгаа газар нууц бүхэн, хулгай байдгийг та бид бүгдээрээ мэдэж байгаа. Яагаад заавал сөрөг хүчин рүү бүх булхайг чихэх ёстой юм бэ. Сүүлийн зургаан жил хэн засаг барьсан, хэнд эрх мэдэл байсан, хэнд тамга байсан вэ. Хэн нэгний турхиралтаар биднийг буруутгаж болохгүй" гэсэн тайлбарыг өглөө.

 

Мөн тэрбээр нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг гэдгээ баталлаа. А.Адьяасүрэн "Монгол Улсын тээврийн салбарт 20 мянган жолооч, нүүрс тээврийн 450 орчим компани үйл ажиллагаа явуулдаг. Би тэдний нэг нь байсан. Би нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг байсан. Гэхдээ нүүрс тээврийн компаниуд хулгай хийх, хилээр нүүрс гаргах ямар эрх мэдэл байхгүй. Бид Монголын Улсын хил гаалиар яаж гарах юм, Хятадын хил гаалийг яаж аргалах ёстой юм  бэ" хэмээн бухимдаж байна.

 

"Би шалгуулахад бэлэн. Намайг улс төрд орсон цагаас хойш маш олон гүтгэлэг дагаж явсан. УИХ-ын гишүүн, улстөрч хүний хувьд сонгосон зам хэмээн бодож, өдийг хүртэл чимээгүй явсан. Хулгай, луйвар хийсэндээ зугтааж, чимээгүй яваагүй. Цаг хугацаа бүгдийг шүүдэг. 

 

Бизнес эрхлэгчид улс төрд орж ирсэн. Би Номгон Санчир авто сургууль ажилуулж, 40 мянган жолоочийг бэлтгэж, 2000 хүнийг ажлын байраар хангасан. Би ажил олгогч эмэгтэй. Одоо эрх баригчид хулгай луйвараа нуухын тулд сөрөг хүчин рүү дайрч байна. Ичсэн хүн хүн ална гэгчээр тээврийн компани руу, бизнес эрхлэгч рүү, жолооч нар руу дайраад эхэлж байна" гэсэн байр суурийг илэрхийллээ.

 

 

Б.Хэрлэн

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

chinee:
nuguu 100 myngan dolaroo yasan be? C gedeg bichigee avsan uu? heden jil 100000 r hahuulidsan be? uuniigee l yriachdee!
2022-12-21
Иргэн:
Нүрс тээврийн будлианд томоохон байр эзлэх хүүхэн. УИХ-ын гишүүний бүрэн эрийг ашиглаж, уснаас хууроай гарах гэж хичээж байна.
2022-12-21
059:
Bi buruugui geed guriigeed surchikhsan garuud er emgui bna daa
2022-12-21
Ubataigaa hamt achigdah ni dee. Tom tom yaridag baisan ikh sandarch baina shuu
2022-12-21
Zochin:
Doromjilchikh yumaa.
2022-12-21
49 ХУВИЙГ УЛСАДАА ӨГ
2022-12-21