"The Way of Water" киноны нээлтийн орлого хүлээлтэд хүрсэнгүй

2009 онд анх дэлгэцнээ гарч үзэгчдийн байлдан дагуулан дэлхий даяар 2.9 тэрбум долларын ашиг олсон алдарт бүтээл бол Аватар. Нэрт найруулагч James Cameron-ийн бүтээсэн эл уран зөгнөлт, адал явдалт кино, кино урлагийн түүхэнд шинэ хуудсыг бичсэн. Сонирхолтой дүрслэл, технологийн дэвшлийг ашиглан бүтээсэн нь тухайн үедээ гайхамшигтай байлаа. Тийм ч учраас энэ кино бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг орлого олсон киногоор тодорсон байх. 

 

Найруулагч эхний анги  амжилттай болсны дараа “20th Century Fox” кино компанитай дөрвөн цуврал киног бүтээхээр гэрээ байгуулсан гэнэ. Тэгвэл энэхүү киноны үргэлжлэл, дараагийн анги хэзээ хийгдэх, хэдийд гарах нь тодорхойгүй, 13 жилийн хүлээлт үүсгэсний эцэст "Avatar: "The way of Water" бүтээл ирэх арванхоёрдугаар сарын 16-нд нээлтээ хийсэн билээ. 

 

"The Way of Water”-ийн нээлт болсны дараа "Walt Disney"-ийн хувьцааны ханш 2020 оны гуравдугаар сараас хойших доод түвшинд хүрчээ. 

 

Уг кино нээлтээ хийсэн өдрүүдэд АНУ болон Канадын зах зээлээс 134 сая ам.долларын орлого олжээ. Хэдий тийм боловч энэ нь шинжээчдийн таамгаас доогуур үзүүлэлттэй байсан. “Box Office”-ийн шинжээчид 145-179 сая ам.долларын орлого олно гэж тооцоолсон байжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ