Зохион байгуулалтын алдаа гарч, нээлттэй сонсголыг 13 цаг хүртэл хойшиллоо

img

Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулж байгаа "Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах" ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр 10 цагаас эхлэх товтой байв. 

 

 

Гэвч Төрийн ордны А, Б, В, Г танхимд оролцогчдыг хувааж  суулгаснаас үүдэн оролцогчдын эсэргүүцэлтэй тулгарч түр завсарлалаа. Иргэдийн зүгээс ерөнхий сонсголыг Төрийн ордны их танхимд зохион байгуулахыг шаардаж, иргэд, гишүүдийг ялгаж суулгасан нь ийнхүү маргаан үүсэхэд хүргэсэн юм. 

Яг одоо Ерөнхий сонсголыг түр завсарлуулж, 13 цагаас Их танхимд үргэлжлүүлэхээр боллоо. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

4 ТАНХИМ БАГА ДОРОМЖИЛ
2022-12-21