Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулж байгаа "Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах" ерөнхий хяналтын сонсгол эхэллээ.
Хяналтын сонсгол эхлэхтэй зэрэгцэн иргэн Б.Энхмөнх зохион байгуулалтыг шүүмжилж байр сууриа илэрхийллээ. Б.Энхмөнхийн зүгээс "Хяналтын сонсголд оролцдож байгаа иргэд орой 17 цагаас хойш үг хэлэх нь шударга бус байна. Мөн дарга нар нэг танхимд иргэд нэг бусад танхимд гэсэн хуваарилалт нь байж болохгүй" гэх шүүмжлэлийг хэллээ. Энэ үеэр хурал даргалагч С.Чинзориг гишүүн "С.Одонтуяа дарга аа, энэ ажлын албаны хүн чинь хурал үймүүлээд байна" хэмээн дургүйцлээ илэрхийллээ.
Яг одоо хяналтын сонсгол зохион байгуулагчид Их танхимд нээлттэй сонсголыг үргэлжлүүлэн зохион байгуулах талаар зөвлөлдөхөөр түр завсарлав.
П.ГОО
Уншиж байна |