Гиннесийн амжилтын эзэд болох 9 ихэр хүүхэд эсэн мэнд торниж байна

Мали Улсын 25 настай иргэн Халима Сиссе хэмээх бүсгүй анхны төрөлтөөрөө есөн ихэр хүүхэд төрүүлсэн билээ. Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хамгийн олон ихэр буюу 9 ихэр хүүхэд төрснөөсөө хойш 19 сарын дараа эх орондоо очжээ.
9 ихэр хүүхдийн ээж Халима Сиссе:
"Тэднийг хамтад нь унтуулна гэдэг амаргүй. Унтуулахын тулд бид тэднийг тэвэрдэг. Тэд тэврээд унтахад үнэхээр дуртай" гэжээ.
Халимад "Нэг төрөлтөөр хамгийн олон хүүхэд төрүүлж, эсэн мэнд бойжуулсан" гэсэн Гиннесийн амжилтын гэрчилгээг олгосон байна.
Таван охин, дөрвөн хүү нь жирэмсний 30 долоо хоногтой, кесар хагалгаагаар дутуу төрсөн ба хүүхэд бүр 0.5-1 кг жинтэй байв.
Тухайн эмнэлгийн захирал, “Халима болон ихрүүдийн биеийн байдлыг тогтвортой байлгах, хянах ажилд 32 хүн ажиллаж байсан. Тухайн үед өндөр түвшний техник хэрэгслүүд болон эмч сувилагчдыг байлгасан бурханд талархаж байна" хэмээн сэтгэгдлээ хэлсэн юм.
Сонирхуулахад 2009 онд АНУ-д ганц төрөлтөөр найман ихэр хүүхэд төрүүлж байсан ба геннисийн номонд бүртгүүлж байв. Мөн 1971 онд Австралид, 1999 онд Малайзад нэг нэг төрөлтөөр олон ихэр төрж байсан ч тэд нэг их удалгүй эндэж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ