Нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаар Ерөнхий хяналтын сонсголыг энэ сарын 21-нд буюу маргааш зохион байгуулахаар болсон.
Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүдээс гадна 298 хүн уг сонсголд оролцох хүсэлтээ ирүүлсэн байна. Ерөнхий хяналтын сонсголыг дөрвөн сэдвийн хүрээнд явуулна. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн үйл ажиллагааны хүрээнд өнөөг хүртэл төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй оффтэйк болон төлбөрийг урьдчилан авсан, ашигласан гэрээ, 2020-2022 онд улсын хэмжээнд коксжих нүүрс олборлосон аж ахуйн нэгжүүд, олборлолтын хэмжээ, коксжих нүүрс тээвэрлэсэн аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн олсон орлого, Монгол Улсын боомт тус бүрээр экспортолсон коксжих нүүрсний дэлгэрэнгүй мэдээллийг сонсох юм.
Төрийн бус байгууллага иргэдийн үгийг сонсоход анхаарч, илтгэлүүдийг 10 минутад багтаана гэдгийг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа мэдээллээ. Маргаашийн нээлттэй сонсголд оролцох хүмүүс өнөөдөр 17 цаг хүртэл 51-262165 утсаар болон sonsgol@parliament.mn хаягаар бүртгүүлэх юм.
П.ГОО
Уншиж байна |