IVE хамтлаг ирэх онд анхны бие даасан тоглолтоо хийхээр болжээ

Солонгосын К-поп ертөнцөд сүүлийн үед од болж буй шилдэг охидын хамтлаг болох IVE ирэх 2023 онд анхны бие даасан тоглолтоо хийнэ гэдгээ зарлав.
Тус хамтлагийн тоглолт 2023 оны хоёрдугаар сарын 11-12-ны өдөр болохоор төлөвлөгджээ. Тоглолтын нэр “The Prom Queen” бөгөөд Сөүлийн Olympic Hall-д болох юм.
IVE хамтлаг нь STARSHIP энтертайнмент дор 2021 оны 12 дугаар сарын 1-нд дэбют хийсэн. Yujin, Gaeul, Rei, Wonyoung, Liz, Leeseo гэх зургаан гишүүнтэй. Хамтлагийн гишүүн болох Wonyoung, Yujin нь IZ*ONE хамтлагт байсан тул хэдийн олонд танигдсан байжээ. IVE хамтлагийн хувьд 2022 оны хувьд олон хит дуу гаргаж, daesang шагналуудын эзэн болсон амжилттай жил болж өндөрлөлөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ