Зуны амралт дуусаж, хичээлийн шинэ жил эхлэх дөхлөө. Жил бүрийн энэ үеэр хилийн чанадад сурдаг оюутан, сурагчид маань сургалтын төлбөртэй холбоотойгоор гадаад гүйлгээ, мөнгөн гуйвуулгын үйлчилгээг ихээр ашигладаг. Харинта эсвэл таны эргэн тойронд БНСУ-д суралцдаг хэн нэгэн байгаа бол сургалтын төлбөр шилжүүлэхдээ Hana Bank-ныPayZoomбуюуhttps://hana.pay-zoom.comвэбсайтыг ашиглахыг зөвлөөрэй. Учир нь тус вэбсайтаар дамжууланГоломт банкны ЮнионПэй картаарБНСУ-ын их, дээд сургуулийн төлбөрөө төлсөн тохиолдолд 3%-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо.
ЮнионПэй картын эрхэм харилцагчдад зориулсан энэхүү урамшуулал нь 2022.08.04-2022.12.31-ний хооронд үргэлжлэх баБНСУ-аас гаргасан ЮнионПэй брэндийн картад хамаарахгүй болно. Мөн 1 удаа олгох хөнгөлөлтийн дээд дүн 300 юань байх бөгөөд харилцагч та 1 картаар сард хамгийн ихдээ 3 удаа сургалтын төлбөрийн гүйлгээ хийх эрхтэй. Та PayZoomашиглан гадаад гүйлгээ хийхталаар илүү дэлгэрэнгүй заавар, мэдээллийг ЭНД дарж уншаарай.
Үүнээс гаднауг хөнгөлөлттэй урамшуулалд хамрагдсан хүн бүр яг одоо хэрэгжиж буй “Your Way” хөтөлбөрийн хүрээнд 5%-ийн хөнгөлөлтийг давхар эдлэх боломжтой болсныг дуулгахад таатай байна. Харин “Your Way” хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу.
Хэрэв та Голомт банкнаас гаргадаг ЮнионПэйболон бусад картын талаар лавлахыг хүсвэл Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдоорой.
Уншиж байна |