2022 оны интернэтийн хамгийн алдартай одоор Эмбер Херд тодров

“CelebTattler” сайтын 2022 оны хамгийн их хайлт хийсэн алдартнуудыг өмнөх нөхөр 59 настай жүжигчин Жонни Депптэй дуулиан шуугиантай зарга үүсгэсэн жүжигчин Эмбер Херд тодорсон байна.
“New York Post” хэвлэлд мэдээлснээр, жүжигчин бүсгүйг экс нөхөр Жонни Депптэй хийсэн дуулиант шүүх хурал ийн алдаршуулсан гэж үзэж байна. АНУ-д түүний нэрээр сард 5.6 сая хайлт бүртгэгджээ. Мөн тус жагсаалтын эхний байруудад дараах олны танил хүмүүс багтсан байна.
2. Жонни Депп
3. Их Британийн хатан хаан II Элизабет
4.Том Брэдли
5. Ким Кардашьян
6. Ким Кардашьяны найз залуу Пит Дэвидсон
7. Илон Маск
8.Уилл Смит нар тус тус бичигджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ