УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийсэн байна. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсан.
Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Хуралдаанаар өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар авч хэлэлцсэн. Хуралд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, тодорхой мэдээлэл чиглэлүүд өгсөн. Намын бүлгээс цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хоёр шийдвэр гаргаснаа танилцуулъя.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслүүдийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж, батлах нь зүйтэй гэж үзлээ.
Үндэсний хэмжээнд нийгмийн бүлгүүдийг оролцуулсан чуулган, зөвлөгөөн зохион байгуулах шаардлагатай гэж үзээд “Нийгмийн зөвшилцөл”-ийн Үндэсний чуулганыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Энэ чиглэлд бэлтгэл ажлыг хангаж, нийгмийн олон төлөөллийг оролцуулахад онцгой анхаарч ажиллах УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг гаргахаар тогтлоо" гэлээ.
П.ГОО
Уншиж байна |