SHINEE: Бид үргэлж чамайг хайрлана

БНСУ-ын алдарт SHINEE хамтлагийн гишүүн Ким Жонхён нас бараад хэдийн таван жил өнгөрчээ. Жонхён нь 2017 оны 12 дугаар сарын 18-нд хорвоог орхисон юм. SHINEE-ийн гишүүд энэ өдрийг тохиолдуулан Twitter хуудаснаа Ким Жонхён-ий тайзан дээр зогсож буй зургийг хуваалцлаа.
Тайлбар дээр нь: “Бид үргэлж чамайг хайрлана” хэмээн бичсэн байна.
Ким Жонхён нь:
1. Ким Жун Хён 1990 оны дөрөвдүгээр сарын 8-нд төрсөн, 27 настай.
2. Жун Хён дуучин, бүжигчин бөгөөд дуу зохиоход гол үүрэг гүйцэтгэдэг байжээ. 2015 оноос бие даасан уран бүтээлээ амжилттай эхлүүлж байв.
3. Тэр ЛГБТ хүмүүсийн эрхийн төлөө дуу хоолойгоо нийгэмд хүргэдэг идэвхтэн байсан юм.
4. "Гэрэл гэгээг хэн нэгэнд түгээх" гэсэн утгатай “Shinee” хамтлагийн таван гишүүний нэг. “S.M.Entertainment” тус хамтлагийг 2008 онд гаргасан түүхтэй.
5. Тэрээр нас барахаасаа хэдэн цагийн өмнө эгч рүүгээ “Баяртай гэж сүүлчийн удаа хэлье” гэж мессеж илгээж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ