Б.Нандин-Эрдэнэ: Ирээдүйд өөрийгөө Солонгосын урлагийн зах зээлд хөл тавьснаар төсөөлдөг

Б.Нандин-Эрдэнэ: Ирээдүйд өөрийгөө Солонгосын урлагийн зах зээлд хөл тавьснаар төсөөлдөг

 

К-поп урсгал барууны энтертайнмент салбараас олон зүйлээрээ ялгаатай бөгөөд Өмнөд Солонгосын томоохон агентлагууд уран бүтээлчдэдээ хатуу шаардлага тавьдгаараа алдартай. Тэдний нэг бол 1996 онд байгуулагдсан YG Энтертайнмент юм. К-поп салбарын их гурвалын нэг гэгддэг тус компани авьяаслаг уран бүтээлчдийг хөгжүүлж, нэрд гаргахын зэрэгцээ хувцас загвар, гоо сайхны брэнд гэх мэт хэд хэдэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор BigBang, Blackpink, Winner, Akmu зэрэг хамтлагуудаас гадна Дара, Жэнни, Тэ-Ян, Топ тэргүүтэй алдартай к-поп одод тус компанид харьяалагддаг билээ. 

 

Монгол охин анх удаа Солонгосын алдарт YG энтертайнментын сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцжээ. Ирээдүйд Солонгосын урлагийн ертөнцөд цахиур хагалж эх орныхоо нэрийг гаргах хүсэл тэмүүлэлтэй Б.Нандин-Эрдэнэтэй сонгон шалгаруулалтынх нь талаар хэсэг хором ярилцлаа. 

 

- Сайн уу. Өөрийгөө танилцуулаарай?

 

- Сайн уу намайг Баярцогтын Нандин -Эрдэнэ гэдэг. 2005 оны 10 дугаар сарын 29-нд төрсөн. Солонгост амьдардаг байж байгаад 2019 онд Монголдоо ирсэн. 97 дугаар сургуулийн төгсөх ангийн сурагч. 

 

 

- Юуны өмнө Солонгосын алдарт YG энтертайнментын эхний сонгон шалгаруулалтад тэнцсэнд чинь баяр хүргэе. Тус шалгаруулалтынхаа талаар бидэнд мэдээлэл өгөөч? 

 

- YG энтертайнментын хувьд дэлхийн томоохон энтертайнментын нэг юм. Энэ удаагийнх шиг биечлэн сонгон шалгаруулалт хийсэн тохиолдол маш ховор байдаг ба миний мэдэхээр энэ удаагийн сонгон шалгаруулалт нь гурав дах удаагаа явагдаж байгаа. Шалгаруулалтын хувьд реп үглэлт, дуулалт, мөн бүжиг зэрэг гурван бичлэгийн хараад дараагийн шатны хүмүүсээ шигшээд биечлэн сонгон шалгаруулалтад оруулдаг. Миний хувьд энэхүү давааг давж биечлэн сонгон шалгаруулалтаасаа орох гээд Солонгосын Чонань хотод ирчихсэн бэлтгэлээ хийгээд байж байна даа.

 

- Шалгаруулалтын хоёрдугаар шат буюу биечлэн сонгон шалгаруулалтад хэдэн хүн тэнцсэн бэ?

 

- Биечлэн сонгон шалгаруулалт нь Солонгос болон Вьетнам улсад болж байгаа. Вьетнамд хэдэн хүн тэнцсэн эсэхийг сайн хэлж мэдэхгүй байна. Харин Солонгосын хувьд Сөүл, Тэгү, Тэжон гээд гурван хотоос гадна нэмэлтээр хоёр хот байсан. Биечлэн сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийн тухайд хот тус бүрд 500-800 хүн байгаа.

 

- Их гоё бүжиглэд юм байна лээ. Бүжгийн сургалтад явдаг уу? 

 

- Би өмнө нь огт тийм сургалт болон дугуйланд явж байгаагүй. Ганцаараа л бие дааж бэлтгэл хийдэг дээ. 

 

-Бэлтгэлээ хэрхэн хийж байгаа вэ. Шалгаруулалтдаа зориулж багштай бэлтгэл хийж байгаа юу?

 

-Шалгаруулалтдаа одоогоор ганцаараа бүжгийн зааланд бэлдэж байгаа. Ямартай ч нэг бүжиг сонгоод аян дээрээ маш сайн бэлдээд явж байна. 

 

 

- Одоо болох сонгон шалгаруулалтад тэнцвэл дараагийн шатанд ямар сорилт хүлээж байгаа вэ?

 

- Он гараад нэгдүгээр сарын 7-нд болох шалгаруулалтдаа тэнцчихвэл трайнээ болно. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, бэлтгэгдэгч болох ба айдолын өмнөх шат гэж хэлж болно. Хувь хүний хичээл зүтгэл, ур чадвараас шалтгаалж хамгийн багадаа долоон хоног ихдээ тав зургаа хүртэлх жилд бэлтгэгддэг. Хэн хичээж байна, хэн чадвараа хурдан дээшлүүлж байна тэр хүн л айдол болно доо.

 

- Хэзээнээс айдол болъё гэж бодсон бэ. Шүтдэг хамтлаг дуучдаасаа нэрлээч?

 

- Би багаасаа л урлагт дуртай, хайртай урлагийн хүн болохыг хүсдэг байсан. Гэхдээ багаасаа айдол дуучин болно гэж бодож байгаагүй. Харин жүжигчин болно гэж зориод ямарваа нэгэн кинонд бага ч гэсэн өөрийнхөө дүрийг бүтээх юм сан гэж боддог байсан. Тийм болохоор аль болох том бага гэж голохгүй кинонд өөрийн хувь нэмрээ оруулаад л явдаг. Миний хамгийн сонсох дуртай шүтдэг хамтлаг бол бусдын л адил багаасаа Т ара хамтлагийг сонсож, дагаж дуулж, бүжиглэж өссөн. Мөн дэлхийд цахиур хагалж байгаа BTS-ийг сонсох дуртай. Эдгээр мундаг хүмүүсээс үлгэр дуурайлал авч урам зоригтойгоор урагшилж чаддаг. 

 

- Урлаг бол маш хатуу. Үнэхээр хичээл зүтгэл авьяаслаг хүмүүс л энэ салбарт амжилт гаргадаг. Танай гэр бүлийн хувьд хэр дэмждэг вэ? 

 

- Намайг хамгийн сайн дэмждэг гэр бүлийн гишүүн бол ээж минь юм. Зарим аав ээж нар шиг “Чи наад урлагаа хая, Чи урлагаар хоолоо олж идэхгүй шүү” гэх мэт үгсийг огт хэлж байгаагүй ээ. Миний бүхий л хийж байгаа зүйлийг дэмжээд, сул талыг минь нөхөөд хааяа бүр багш шиг зааж зөвлөөд өгдөг. Миний сонирхлыг ингэж дэмждэгт нь баярлаад ханахгүй. Мөн манай нагац эгч намайг урлагийн бүх тал дээр нь хажууд чинь дэмжээд, дэмнээд явна л гэж хэлдэг. Ийм сайхан чин сэтгэлээсээ хандаж байгаагийнх нь хариуд хичээж сайн яваагаа харуулна л гэж боддог.

 

- Манай улсад к-поп урсгал бас маш том орон зайг эзлээд байгаа шүү дээ. Тэр хэрээр бидэнд бас маш олон боломжууд нээгдэж байна. Ирээдүйн өөрийгөө хэрхэн төсөөлж байна даа?

 

- Би ирээдүйн өөрийгөө төсөөлөхдөө 12 дугаар ангиа төгсчихсөн, Солонгостоо ирээд суралцаж байх хугацаандаа айдолын бэлтгэл хийж байгаагаар төсөөлж байна. Мөн Солонгосын том урлагт хөл нийлүүлж тэр дундаа өөрийн сонсдог одуудтай хамт нэг агентлагийнх гэж хүмүүст хэлж эх орныхоо нэрийг өндөрт гаргахыг хүсэж байна. Цаашлаад сурсан мэдсэн зүйлээ эх орондоо очиж түгээн дэлгэрүүлэхийг хүсэж, мөрөөдөж байна даа. 

 

- Ярилцсанд баярлалаа. Урлагийн их замналд тань амжилт хүсье.
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hen negen:
yun hoortsiin. Tgd tentssen zondoo l mundg humuus bgaashd. Debut edr hiiheesee omno ingevel ch hen ch chamaig tooj sonsohgui dee hhah orovdoltei yum be chi chin odoo
2023-07-01
Ruth:
Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээрээ байх болно [fortis.hospital.in@gmail.com]
2022-12-23
Энххүлэн:
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлэх
2022-12-22
Laura Hobson:
I was really stressed by Acid reflux issues with my newborn and had consulted Chief Dr Lucky. He gave us a thorough consultation and the medicines were equally effective. In a couple of weeks there was big improvement in my son and we are very pleased with the progress. We cannot thank Chief Dr Lucky enough. Highly recommended. Email chiefdrlucky@gmail.com WhatsApp +2348132777335 Facebook page http://facebook.com/chiefdrlucky
2022-12-21
Mundag egc bnaa taniig demjij bnshyy egee
2022-12-19
yg boon sex duuliantai gazarshd
2022-12-19
wtf
2022-12-19
Hen ch bish:
Mongolchuud ugaasaa joohon deeshee yavhaaraa oodorchihdog hogiin zantai uls. Tiim bish humuus n ehneesee garaad yavjiinshdee. Ooroo yugaa ch medkuu bj
2022-12-19
Зочин:
За мэдэхгүй, кимчинүүд ч монгол хүнийг өөд нь гаргахгүй дээ, хогийн муу санаатай улс ш дээ
2022-12-18
Hen ch bish:
Mongolchuud ugaasaa joohon deeshee yavhaaraa oodorchihdog hogiin zantai uls. Tiim bish humuus n ehneesee garaad yavjiinshdee. Ooroo yugaa ch medkuu bj
Дүүд амжилт хүсье. Солонгост маш хэрсүү, хашир байгаарай. Шууд хэлэхэд орж гардаг газруудын хаа нэгтээ камер нууцаар тавьсан эсэхийг сайн шалгаж байгаарай. Солонгосчуудын мэх, шантааж, дарамтанд орохгүйг хичээгээрэй.
2022-12-18
Jinhen zangiin meddg hvn:
Yunii turuund amjilt husii solongostoo idol boluul jinhen nuuree garghgu bhiig hiceegre☺ tged bas end tend 7,8n nvvr gargaad blgv 1l zangaaraa bhiig hiceegre hhah zza ci c cadku bhda kkk
2022-12-17
Mundag shuu minii duu
2022-12-17
Өөр хүн болоорой
2022-12-17
l bayar:
duudee amjilt husie. chi chadnaa
2022-12-17
Mundag shuu minii duu