Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2022 оны 11 дүгээр сарын нөхцөл байдлыг өнөөдөр /2022.12.16/ танилцууллаа.
Инфляци 2022 оны эхний 11 дүгээр сард 14.5 хувьтай гарч, өмнөх сараас 1.1 хувиар өсчээ. Өнгөрсөн 2021 оны мөн үед инфляци 11 хувьтай гарч байсан бөгөөд одоо 3.5 хувиар өсөөд байна. Хүнсний бараа, талх, будаа, хувцас, бүс бараа, орон сууц, цахилгаан, усны төлбөр инфляцийн өсөлтөд нөлөөлжээ. Мөн импортын барааны үнэ 51.1 хувийн өсөлтөд нөлөөлсөн байна.
Энэ оны эхний 11 сарын байдлаар 1.3 сая хүнд 472 тэрбум төгрөгийн нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.1 сая хүн буюу 44.7 хувиар буурсан үзүүлэлт юм. Олгосон мөнгөний хэмжээ 1.3 их наяд төгрөг буюу 73.8 хувиар буурчээ.
2022 оны III улирлын байдлаар ААНБ-д ажиллагсдын дундаж цалин 1.6 сая төгрөг байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 238.1 мянган төгрөг буюу 17.8 хувиар өссөн үзүүлэлт юм.
Нийгмийн даатгал төлөгчдийн 73.2 мянга буюу 9.7 хувь нь 420 хүртэлх мянган төгрөгийн цалинтай байгаа бол 66.2 мянга буюу 8.8 хувь нь 3 сая болон түүнээс дээш төгрөгийн цалин авч байна.
Төрийн өмчит үйлдвэрийн газруудад ажиллаж байгаа хүмүүсийн сарын дундаж цалин хамгийн өндөр буюу 1.9 сая төгрөг байгаа бол хоршоонд ажиллагсдын цалин хамгийн бага буюу 776.8 мянган төгрөг байна.
Уншиж байна |