Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Д.Ганбат: Өглөө ажилдаа ирэхэд Монголчууд жагсаж л байна
2022-12-16

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. 

 

 

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа. Өнөөдрийн хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд горимын санал гаргаж, үг хэллээ.

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Маш олон хүмүүс 36 сарын тэтгэмжээ авч чадахгүй байдалд орох нь. Жагсаал хийх гэхээр алиных нь гэж мэдэхгүй болчих гээд байна. Т.Аюурсайхан сайдаас асуух гэхээр алга болчих юм аа. Ялалтын талбай дээр очиж жагсаал хийнэ шүү. Энэ жил 48 мянга орчим хүмүүс тэтгэвэрт гарна. Энэ хүмүүсийн асуудлыг шийдээрэй.

 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Өглөө ажилдаа ирэхэд Монголчууд жагсаж л байна. Эрүүгийн хуулийг яаравчилсан горимоор оруулж ирж байна. Гадаа байгаа хүмүүсээс санал авсан уу? Сүүлийн нэг жил хоёр хүний нэг нь ядуу байна. Манай УИХ-ын дарга Япон лугаа хөгжье гэдэг. Тэгвэл Япон шиг ёс суртахуунтай байя л даа.

 

Би МАН-ын гишүүнд маш их баярлаж байна. Та хэдийг маань нүүрсний хулгайчаар нь зарлалаа. Хуучин АТГ-ын газрын даргыг Ерөнхийлөгч томилдог байсан бол Ерөнхий сайд томилдог болсон. Та хэд бол сөрөг хүчин ямар байх ёстойг мэдрүүлж өгч байна. Манай хэд, манай ч гэж дээ АН-ын нэр дээр сонгогдсон Жангийн хэдэн нөхдүүд....Манай намын мөхөөлдөсний компанийн эзэн өнөөдөр бетонон ширэнгээ ямар эх үүсвэрээр барьж байгаа нь мэдэгдэхгүй л байна. Энэ нөхөр хууль батлагдахаар шалгагдах байх. 10 хуруундаа алтан бөгжтэй прокурор хууль сахиулж чадахгүй гэж байна лээ. Гартаа алтан цагтай гадаадад зугаалж байгаа нөхөр бас хууль сахиулж чадах уу? Адилхан л байх хэрэгтэй. АН-ын булаах гээд янз бүрээр л оролдож байна. Муу нэртэй С.Эрдэнэ бид 2 Ардчилсан намыг чирж энд авчирлаа. 

 

П.ГОО

 

Shuud.mn
Сонин хачин