Нүүрсний хулгайчдаас хариуцлага нэхсэн жагсаал төв талбайд үргэлжилсээр байна. Залуус эх орныхоо баялгийн 90 хувь хүн амын 1-хэн хувьд оногдож буй шударга бус байдлын төлөө үргэлжлүүлэн тэмцсээр...
Хууль хяналтын байгууллагаас гал унтраах байдлаар 17 нэрс зарласан ч даарин дээр давс нэмнэ гээч болов. Зарлуулсан хүмүүс бүгд л "Би гэмгүй, хэлмэгдүүлэлт явагдаж байна. Нүүрснээс хол. Тавантолгой хаана байдгийг мэдэхгүй. Та нар итгээрэй" гэх мэт жижүүрийн үгээр аргацаасан өдрүүд өнгөрч байна. Нийгэмд зарлагдсан хүмүүсийг нүүрсчин гэх итгэл үнэмжил ч төрсөнгүй. Жагсагчид жинхэнэ нэрсийг зарлахыг шаардаж байна. Экс Ерөнхийлөгч Х.Баттулгаас эхлээд Их хурлын хэд хэдэн гишүүний нэр багтсан энэ жагсаалт хэрхэн үргэлжлэх эсэх нь анхаарал татаж эхэллээ. Эх сурвалжийн мэдээллээр нүүрсний хэрэгт 50 хүн шалгагдаж байгаа.
Өөрийг нь нүүрсчин гэж зарласны дараа УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Би биш. Би Б.Ганхуяг гэдэг хүнийг танихгүй. Тэр чинь Т.Аюурсайханы л хүн. Т.Аюурсайханы туслахууд бүгд хоригдсон байгаа" хэмээн мэдэгдсэн юм. Мөн өөр эх сурвалжууд ч нүүрсчдийн тоонд Т.Аюурсайхан сайд багтаж байгааг сануулсаар байна.
Гэвч хууль хяналтын байгууллагынхан гүрийсээр....Л.Оюун-Эрдэнийн кабинетад багтсан хэд хэдэн сайд нарын нэр ил болох нь тодорхой болсныг эх сурвалжууд мэдээлж байна. Тэгэхээр Ерөнхий сайд нүүрсчдийг эсэргүүцсэн жагсаалын эрчийг бууруулахын тулд сайд нараа "явуулах" хэрэг гарах нь ээ.
П.ГОО