"All I Want for Christmas Is You" дуу Billboard чартыг дахин тэргүүлж эхэллээ

Зул сарын баяр ойртлоо. Баяр наадмын хамгийн чухал нэг хэсэг бол дуу хөгжим байдаг билээ. Тиймдээ ч 12 дугаар сард дуучин Мэрайя Кэригийн "All I Want for Christmas Is You" дуу дэлхий дахины хөгжмийн платформууд, шилдэг жагсаалтуудын дээгүүрт бичигддэг.  Уг дуу энэ жилийн хувьд ч мөн  Billboard-ийн шилдэг 100 дууны жагсаалтын 1-т бичигдэж эхэллээ.

 

"All I Want for Christmas Is You" нь Мэрайя Кэригийн 1994 оны "Merry Christmas" цомогт багтсан уран бүтээл бөгөөд өнөөг хүртэл 60 сая гаруй ам.долларын орлого олон, шинэ оны сэдэвт бүх цаг үеийн шилдэг дуугаар шалгараад байна. 


Мөн 2019 оноос хойш уг дуу дөрвөн жил дараалан жилийн энэ үеэр жагсаалтыг тэргүүлж байгаа юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ