Нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж буй хэмээн АТГ-аас нэр нь зарлагдсан УИХ-ын таван гишүүн өнөөдөр /2022.12.15/ мэдээлэл хийлээ. Тэд нүүрсний асуудлыг шалгах УИХ-ын түр хороог оффтейк гэрээ, Тавантолгой ХК-тай холбоотой хоёр удаагийн хэлэлцүүлэг хийх шаардлагыг тавьж байна. Мөн тэд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, АТГ-ын дарга З.Дашдаваа нарт асуулга тавилаа. Ямар шалтгаанаар таван гишүүнийг гүтгэсэнээ нотлох, оффтейк гэрээг ил болгох, Тавантолгой ХК-ийн худалдан авалтыг УИХ-д таницуулах шаардлагыг тавилаа.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Нүүрсийг тойрсон хоёр төрлийн том хулгай байна. Нэгдүгээрт, оффтейк 11 гэрээг тойрсон хэдэн арван тэрбум ам.долларын хулгай явж байна. Хоёрдугаарт, Тавантолгой ХК-тай холбоотой хулгай байна. Энэ компани байгуулагдсан цагаасаа хойш 22 жилийн хугацаанд 12.5 их наяд төгрөгийн нүүрс борлуулсан байна. Сүүлийн зургаан жилд үүний 7.5 их наяд төгрөгөөр нь 536 компаниас бараа бүтээгдэхүүн худалдаж авсан байна. Энэ компаниудыг шалгахад хулгайчид гарч ирнэ. УИХ, Засгийн газрын гишүүдийн үүсгэн байгуулсан компаниуд ч харагдаж байна” гэсэн мэдээллийг өглөө.
Мөн тэрбээр УИХ-аар хэлэлцэж байгаа эрүүгийн хуульд асар их булхай байгаа бөгөөд өнөөдөр баривчлагдаад буй Тавантолгой ХК-ийн хүмүүсийг аврах заалтыг ч оруулсан байна. Тиймээс тууштай тэмцэх шаардлагатайг хэллээ.
Б.Хэрлэн
Уншиж байна |