Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Х.Нямбаатар: Б.Пүрэвдорж оо, чи юугаа мэддэг юм бэ
2022-12-15

Монгол Улсын Засгийн газраас өргөн барьж буй Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна. 

 

 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.8-д Хэрэг хялбаршуулахгүй гэсэн байна. Гэтэл 17.1.6-д гэм буруугаа хүлээсэн хүнд, гэмт хэргээ нотолсон хүнийг Эрүүгийн хуулийн 6.7 ял хөнгөрүүлэх заалт чинь хэвээрээ байх юм. Жишээ нь, Б.Ганхуяг гэдэг хүн шоронгоос тэгсэн тэгсэн гээд мэдүүлэг өглөө. Тэр хүний хэргийг хялбаршуулахгүй юм байна. Гэхдээ шүүх дээр очихоор нийтийн албан тушаалтан их хэмжээний хохирол учруулсан бол 2-8 жил гэж байна. Энэ хүн 6.7 заалтаар гэмт хэргээ нотлоод хохирлоо барагдуулсан бол тэнсэн харгалзах ялтай заалт явж байна. Хэдэн их наяд төгрөгөөр гэмт хэрэг үйлдэж, улс орныг тоночихоод жил суугаад гараад ирэх боломжийг энэ хууль чинь өгч байна" гэлээ. 

 

Үүнд Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн  " Эрүүгийн хуулийн 7.1-д тэнсэх журмыг хуульчилсан. Тэнсэх журмыг 1-5 жилтэй хорих ялд хэрэглэж болдог. Үндсэн нөхцөл нь гэм буруугаа хүлээсэн, хохирлоо төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байх. 2-8 жил хорих ял оногдуулсан гэмт хэрэг дээр тэнсэх журмыг 6.7-д заасныг баримтлан хэрэглэх боломжгүй. Хялбаршуулсан журмаар прокурортой ялаа тохиролцоод ирж байгаа хэргийг шүүх шууд батлахгүй" гэсэн  хариултыг өглөө.

 

Мөн ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "Одоогийн яригдаад байгаа гэмт хэргүүд дээр тэнсэх боломж байхгүй" гэхэд Б.Пүрэвдорж гишүүн "22 дугаар зүйлийн 1.2-оор 1-5 байсан юм байна. Одоо энэ өөрчлөлтөөр 2-8 болгож байгаа юм байна. 6 дугаар зүйлийн 7.1.3 хамгийн бага ялаас 50-иас доошгүй гэхээр Б.Ганхуягт нэг жилийн ял өгөөд зургаан сар суугаад л гараад ирэх нь байна. Хууль шүүхийн бүгд хуулийн цоорхойгоор явуулна" гэж тодруулга хийлээ.

 

Энэ үеэр УИХ-ын даргын зүгээс "Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад танхимд ял оноогүй" гэдгийг сануулсан юм. Үүний дараа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Чуулганы индэр бол хэн нэгэн хүнийг ялладаг шүүхийн танхим биш. Авлигын хэрэг дээр хэрэг дээр хэрэглэхгүй гээд тодорхой хэлчихье. Чи юугаа мэддэг юм бэ" гэсэн юм. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ардчилалын нэр барьж нэр барьж худал попорсон эвгүй гарууд. Эд нам дотроо учраа олохгүй алалцаж байж улс орны хэргийг ярих хэрэггүй. Харин согтуугаар машн барьж яваад хот нийтийн өмчид учруулсан хохиролоо барагдуулсан уу? Жирийн иргэдийн адил шийтгэл хүлээлгэсэн үү?
2022-12-16
setgeliin huurluur handaj bolohgvi hunii erh gej tom asuudal bgaa shvv:
heterhii changa baival bas huuli zavshij helmegduuleh uil; yavdal ehlene shvv
2022-12-15
Тодорхой үндэслэлтэй ярихгүй амандаа орсоныг бураад байвал ийм байдалд орношд кк.Гэхдээ энэ нэмэлт өөрчлөлт хэрэгжээд бүх зүйл Ок болно гэвэл худлаа. Сөрөг үр дагавар мянгаараа гарч ирнэ. Тэр үед дахиад л жагсаал болно кк. Амьдрал ийм л байдаг.
2022-12-15
Хууль бол авлигачдад биш ард түмэнд үйлчилдэг ял оноодог болсон.
2022-12-15
Зочин:
Нямбаатар чамайг . Нямдорж чиний хууль мэддэг гэж юу байсан даруулагатай бай гэж байсан. Одоо . Данхаараа турээ барьж хун хун луу усчээд байх хэрэггуй. Гадаа жагсаалыг . Оюунэрдэнэ та хоер зохион байгуулсан гэсэн биздээ.
2022-12-15
Хуулиндаа яг тодорхой тусгах л хэрэгтэй дээ. Шүүх дээр сайд хэлсэн гэдэг байдлаар хуулийг хэрэглэдэггүй байгаа шүү. Хуулиуд нь хоорондоо авцалдаагүй байдлыг л хэлсэн байна ш т
2022-12-15
ХУИЛА МЭДЭЖ БАИЖ ХУЦ
2022-12-15
zochin:
сайхан хэлжээ Нямбаатараа
2022-12-15
тиймээ сайдын хэлдэг зөв мэдэхгүй байж худлаа попорсон юмнууд ядаргаатай юмаа
2022-12-15