Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
П.Сайнзориг: Улстөрд нөлөө бүхий этгээд зохион байгуулалттайгаар хахууль авсан бол 12-20 жилийн ял онооно
2022-12-15

Монгол Улсын Засгийн газраас өргөн барьж буй Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна. 

 

 

УИХ-ын гишүүн Х.Баделхан: Ялын бодлогод ямар өөрчлөлт орсон бэ? Авлига албан тушаалын хэрэгт ХӨӨН хэлэлцэх хугацаа байх хэрэг байна уу? АТГ-аас гаргасан нэрийг иргэд хүлээн зөвшөөрөхгүй байгаад хуулийн байгууллага ямар дүгнэлт хийж байна. Иргэдийн хүсэл бол хэргийг шүүхээр эцэслэн шийдүүлэх. Засгийн газар шийдсэн ч шүүхээр шийдүүлээгүй их уддаг. Эрдэнэтийн хэрэг хэзээ шийдэх вэ? 

 

ХЗДХЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг: Хуулийн төслийн 22.1 дүгээр зүйл буюу Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнээс торгох ялыг хассан. Зөвхөн зорчих эрхийг хасах болон хорих ялтай. Энэ нь гол төлөв дунд шатны албан тушаалтнуудад хамаатай. Цэцэрлэг сургуулийн захирал, яам тамгын газрын дунд шатны албан тушаалтнууд.

 

Энэ гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал буюу их хэмжээний хохирол учруулж үйлдэл юм бол дан ганц хорих ялтай. Улстөрд нөлөө бүхий этгээдүүд албан тушаалын гэмт хэргийг үйлдэх юм бол 5-12 жилийн хорих ялтай. Улстөрд нөлөө бүхий этгээд зохион байгуулалттайгаар хахууль авсан бол 12-20 жилийн ял оноохоор оруулж ирсэн. Үүнийг хорихоос өөр төрлийн ялаар солиулах боломжгүй. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой Дээд шүүх тайлбар гаргасан. 

 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг бол хэргийг өдүүлсэн хүний хэргийг нөхөж хэлэлцэх хугацаа гэж ойлгогдож байгаа. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Bayaraa:
Uls turchid bolon nuursnii kompanuudiin darga nariin xujaagiin we chatiig shalg olon yum garch irne shuu batalgaatai
2022-12-15