Засгийн газрын өчигдрийн хуралдаанд ипотекийн зээлд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулжээ. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2022.12.15/ мэдээлэл хийлээ.
Шадар сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг
-Зээлийн хүүг 8-аас 6 хувь руу бууруулах боломжтой
-ЗБДС-ийн оролцоотойгоор урьдчилгаа төлбөрийг 30-аас 20 хувь буулгах боломжтой
-Иргэн, банк хоорондоо тохирч, эргэн төлөлтийг уян хатан болгох боломжтой гэж дүгнэжээ.
Мөн СЗХ-ны удирдлагууд хууль бусаар ипотекийн зээлийн санхүүжилтийн дүрмэнд өөрчлөлт оруулж, зээлийн эргэн төлөлтөөс зориулалт бусаар зарцуулсан 170 тэрбум төгрөгийг буцаан төвлөрүүлж, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зориулах ёстой хэмээн үзсэн дүгнэлтийг Засгийн газарт танилцуулсан байна.
Гэхдээ Засгийн газар энэ асуудлаар өчигдөр шийдвэр гаргаагүй, хойшлуулсан байна. Ерөнхий сайдын зүгээс энэ асуудлаар Эдийн засгийн хөгжлийн сайд, БХБ-ын сайд, Сангийн сайдын хамтарсан санал дүгнэлтийг танилцуулах үүрэг даалгаврыг өгсөн гэдгийг Шадар сайд мэдээллээ.
Уншиж байна |