Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Т.Доржханд:  Жараахайнуудыг ил гаргаж, акулууд цаана нь үлдэх гээд байна
2022-12-15

УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр /2022.12.15/ мэдээлэл хийлээ. Тэрбээр “УИХ өмнө байгаагүйгээр тод чанга дуугараад эхэллээ. Чимээгүй байдаг гишүүд дуу ороод эхэллээ. Шударга үнэний туйл, тэмцэгчид болоод явах бололтой. Энэ бол зөв, парламент ийм байх ёстой.

 

 

Гадаа 10 гаруй хоног жагсаж байгаа залуусын жагсаалын үр дүнд парламент “амь” орж, шийдэгдэхгүй байсан асуудлаад шийдэгдээд эхэллээ. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон нөхдөд өгөөмөр байдлаар ханддаг байсан. Цаашид үргэлжлээд байх байсан гинжин урвал өнөөдөр зогсож байна. Жагсаал болоогүй бол энэ үйл болохгүй байсан.

 

Маш том хулгайнууд ил болж байна. Улсын нууцад оруулаад хийсэн хулгайнууд ил болж байна. Гэхдээ нөлөөгүй хүмүүсийг түлхчихэв үү гэсэн байдал харагдаж байна. Авлига, албан тушаалын хэрэг, нүүрсний хулгай хамгийн эрх мэдэлтэй хүмүүсийг тойрох нь тодорхой. Би таван гишүүнийг өмөөрч байгаа юм биш. АТГ-аас нэр нь зарлагдсан таван гишүүн илүү тодорхой яриасай. Ард нь байгаа жинхэнэ эзэн хэн гэдгийг мэдэх хүмүүс эрх баригчид дотор байгаа.

 

Жараахайнуудыг ил гаргаж, акулууд нь цаанаа үлдэх гээд байна. Тухайлбал, хамгийн том хулгай оффтейк гэрээнд байгаа. Оффтейк гэрээг ил болготол тэр талаар дуугардаг хүн алга.

 

Ц.Элбэгдоржийн үед хэн ийм гэрээ хийдэг байсан вэ, “сахал” Эрдэнэбилэг биз дээ. Тэр үед Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг Чингис, Самурай бонд гаргаж, идэж ууж, наргиж цэнгээд явсан нь үнэн шүү дээ. Х.Баттулга гэдэг хүн Ерөнхийлөгч байхад Голомтын Баясгалан гүйж очоод хамгийн том хулгайг хийсэн нь бодитой байгаа биз дээ. Яагаад энэ хүмүүсийг шалгахгүй байгаа юм бэ.

 

Энд байгаа шинээр сонгогдсон, эрх мэдэлгүй хэдэн гишүүн, АН-ын гишүүдээр туг тахиад цаашаа явна гэвэл бүтэхгүй. Үүнийг иргэд хүлээж авахгүй. ХҮН ч хүлээж авахгүй.

 

Том хулгайг зогсоохын тулд

 

  1. ҮАБЗ аж ахуйн шинж чанартай гэрээ, дэд бүтэц, уул уурхайтай холбоотой том төслийн нууцад оруулж, зөвлөмж гаргадаг байдлыг ор үндсээр нь зогсоох ёстой

  2. Авлига, албан тушаалын асуудалтай холбоотой нөхдүүдийн насаар нь дахиж төрийн алба руу оруулж болохгүй

  3. Сонгуулийн тогтолцоог өөрчилж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж, сонгодог парламент руу орох зайлшгүй чухал байна" гэсэн байр суурийг илэрхийллээ.  

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Elbebgdorj Battulga 2-iig l xamgiin turuund bary
2022-12-15
Зочин:
Доржханд . Оюунэрдэний захиалагаар худалаа попордож байгаа юм.
2022-12-15
Ард:
их хурал төр, төрийг төлөөлсөн этгээдийн байгаа царай, эх орончын дүр эсгэгч байна. Харин энэ этгээд бол хулгайг цаагуураа дэмжигч байна.
2022-12-15
Иргэн:
Энэ нэг худлаа рекламдсан нөхөр байнаа. Чиний үүрэг бол нүүрсний хулгайчдыг засгийн газартай хамтарч илрүүлэх болохоос засгийн ажилд саад болох биш шүү. Яаж улс төр хийхээ мэддэг баймаар юм. Жагсаал болонгуут нүүрсний хулгайтай тэмцэж эхэлсэн мэтээр ярихаасаа ичмээр юм. Биднийг ямарч мэдээлэлгүй, анализ хийх чадваргүй тэнэг мангар хүмүүс гэж бодоогүй биз???
2022-12-15
irgen:
11 honog argaa baraad talbai deer daarch uvchin tysch temtsej baihad tyrgen shuurhai shiidveryydee gargaad irged bidniig taivshruulaachee.1.1 nees byh tsalin hulsiig nemj yniin esreg emnii mungutei ni hedhen hugshchyyl hugjliin berhsheeltei hymyysee zalgyylaad ug.ted jagsaj chadahgyi byhimdsandaa tsai hyyshuur aarts barij temtsej baigaagaa ilerhilj baigaa bayandaa bish bitgii doromjil.bayan jagsaal ch geh shig.muu hylgaichuudiig buudval taarna
2022-12-15
Новшнууд юмаа:
Эхнээсээ өөр тийш нь АНХААРАЛ Хандуулах юмаа хийгээд бна шүү!!!
2022-12-15
зочин:
Дэлхийн зах зээл дээр 300$ оор зарж байгаа нүүрсийг манайд 60$ зарж байна гэж уйлан дуугараад байсан. Манай нүүрсний үнийг хятадад л тогтооно,тэрнээс дэлхий үнэ биш.
2022-12-15