Бодь Интернэшнл ХХК: Төмөр замын төсөлд давуу эрх эдлээгүй
2022-12-15

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлтэй холбогдуулан Бодь Интернэшнл ХХК-иас мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдлээс онцлох мэдээллийг хүргэж байна.

 

 

-Монгол Улсын эдийн засаг нийгэмд онцгой ач холбогдолтой энэхүү бүтээн байгуулалттай холбоотой үндсэн гэрээний гол нөхцөл болох үнийг мушгин гуйвуулж, олон нийтийг төөрөгдүүлэх, зөвхөн нэг талаас нь тайлбарлаж үндэслэлгүйгээр гүтгэх зэргээр Бодь Интернэшнл ХХК болон хамтран ажилласан 700 гаруй аж ахуйн нэгж, 15 000 инженер, техникийн ажилчдын нэр хүндэд халдаж, бүтээн байгуулалтад сөргөөр нөлөөлж байгаад харамсаж байна.

 

- Бодь Интернэшнл ХХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын нийт 6 багц ажлыг 1.005.6 сая ам.долларт багтаан 30 сарын хугацаанд гүйцэтгэх гэрээг Тавантолгой төмөр зам ХХК-тай байгуулсан.

 

-Санхүүжүүлэгч тал болох Эрдэнэс Тавантолгой ХК ажлын төлбөрийг 60 сарын хугацаанд бэлэн мөнгө болон нүүрсээр төлөх нөхцөлтэй.

 

-Үндсэн гэрээний 6 багц ажлын нэг болох нэгдүгээр зэрэглэлийн 1 км төмөр замын гэрээний үнэ 1.46 сая ам.доллар бөгөөд нийт 324.51 км төмөр замын үнэ 474.2 сая ам.доллар юм.

 

-Төмөр замын барилга угсралтын ажил 100 хувь дуусаж, тээвэрлэлт эхэлсэн бөгөөд захиалагч, санхүүжүүлэгч талууд ажлын нийт төлбөрийн 58 хувийг гүйцэтгэгчид олгоод байна.

 

- Бодь Интернэшнл ХХК нь гэрээт ажлын төлбөрт авах нүүрсийг уурхайн ам нөхцөлөөр БНХАУ-ын худалдан авагч талд шууд нийлүүлдэг тул нүүрсний худалдаа, тээвэр, хадгалалт, экспортын үйл ажиллагаанд оролцдоггүй.

 

-Нүүрстэй холбоотой хууль бус, гэрээний бус үйл ажиллагаа явуулаагүй, аливаа давуу эрх эдлээгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Бизнес хийж бгаа байгууллага илүү ашгын төлөө явна буруу юм бгаамуу? Альваа гэрээнд 2 буюу түүнээс дээш талууд оролцож хийнэ. Аль аль талд ашигтай заалтууд бж таараа, ашиггүй заалт бж таараа. Улсад ашиггүй заалтуудыг гаргаж орилоод бдагааа болих хэрэгтэй, улсад ашигтай заалтаа ярь л даа. Жишээ нь ОТ гэрээ ! Харин ч монгол компань мөнгө авахгүй өөрөө мөнгөө гаргааад төмөр зам бариад өглөө баярлалаа та бүхэнд, одооо л нэг өрсөлдөх чадвартай болов шд салбартаа
2022-12-16
Зочин:
Хувийн компани ашгийн төлөө явдаг тэрийг нь тэр төр төлөөлдөг хүмүүс нь хэлэлцэж дундын хувилбараар гэрээ хийх ёстой биз дээ. Хэрэв гэрээ буруу бол төрөөс гэрээ хийсэн хүмүүс л хариуцах ёстой. ТУЗ, Засаг газрын агентлаг, Яам , хариуцаж хяналт тавих төрийн байгууллагууд байгаа биз дээ , ажлаа хийлгэчихээд мөнгөө өгөх хувийн хэвшил рүүгээ дайраад байх буруу л жишиг болов уу
2022-12-15
irgen:
medeej biziness hiij baigaa bol ashig zaaval yarina. harin davuu erh edelsen het undor uneer ursoldoon shalgaruulaltgui geree hiisen bol mash buruu. buruutan ni zahialsan tal!!! tur,eronhiilogch gesen ug
2022-12-15
зочин:
Oдоо женкотойгоо хамт хөтөлцөөд шорондоо залар..битгий олон юм гоншигноод бай..
2022-12-15
wewe:
Хувийн компани ашгийн төлөө явдаг тэрийг нь тэр төр төлөөлж байгаа хүмүүс нь хэлэлцэж дундын хувилбараар гэрээ хийх ёстой биз дээ. Хэрэв гэрээ буруу бол төрөөс гэрээ хийсэн хүмүүс л хариуцах ёстой.
2022-12-15
Гэрээг 2 тал зөвшилцөж байж хийдэг юм байгаа биз дээ. Буу тулгаж байгаад хийчихсэн биш. Манай төрийн албан хаагчдад л хамаг учир байна шүү
2022-12-15