Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Н.Алтанхуяг: Монголын ганцхан гэр бүл жилдээ 100 сая ам.доллар идэж байна
2022-12-15

УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд гишүүд нүүрсний хулгайч нарыг зарлах үйл явцад шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлж байр сууриа илэрхийлж байна. 

 

 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Гадаа -30 градус дотор -40 градус. Муухай цэвдэг. Танайд хуучин МАНАН гэж хулгай нар, манайд бас МАНАН гэж хулгайж нар байсан. Хулгайч нарын олонх нь танайд үлдсэн байна. Тэд хажуудаа сууж байгаа хүмүүсийг хутга шааж гаргаад хоёр намын тэмцэл, улстөрийн хэрүүл болгодог. Дундаас нь хулгайч нар хожиж ирсэн. Ард түмэн итгэл алдарч байна. Жинхэнэ ордоор нь гадаадад зарчихсан, олуулаа бүлэглээд идчихсэн хулгайч нараа зарлах юм байх гэсэн чинь энэ тав. Энэ тавыг бол би мэдэхгүй. Би ч бас зарлагдаж л явсан. Шударга бай л даа. Хэдэн хүнээр туг тахиад жинхэн хулгайч нараа хамгаалаад байж болохгүй. Үлдсэн оффтейк гэрээг ил болго. Би мэдээлэлгүй болохоор ярьж чадахгүй байна. Яагаад гэхээр гэрээгээ нуучихаад таавар таалгаад байна. Хуулийн байгууллагынхны хүч хүрэхгүй байна. Манай хэдэн эмэгтэйчүүдийг л дүүжлээд байх юм. Шинэ гишүүдээ гарзанд гаргаад байна.

 

МАН-ын даргад хандах Зэсийн хулгайн талаарх хүсэлт байна. Би нэг тогтоолын төсөл өргөн барьснаас болоод алуулж байна. Монголын ганцхан гэр бүл жилдээ 100 сая ам.доллар идэж байна. Үүнийг Эрдэнэтийн ард иргэд, бүтээн байгуулалтад өгье гэхээр МАН "МАЙ" гэж шийдвэр гаргасан байна лээ. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд аа, таны гарт Монголын хувь заяа байгаа. Надаас ялгаатай нь та , АТГ-ын удирдлагыг томилдог болсон. Танд хүчээ зангидвал олон хүн байна" гэлээ. 

 

П.ГОО

 

 

Shuud.mn
Сонин хачин
ТӨР 49 ХУВИЙГ АВЧ ЦАЛИН ТЭТГЭВЭРТЭЭ ӨГӨХ
2022-12-21
Luivar hiilgui ajil hiigeed buteegeed bayajij baigaa bol ter hend padlii bainaa. Mongolchuudiin songoson niigemiin durem ni ter shuu.
2022-12-15
het tasarhai bayan hymyysiig orlogiin eh yysveriig shalgaj hurungiig hyraaj uruu tulj tsalin tetgever halamjaa nemeechee.Cv.Batbold er.said baihdaa E.Marktiig bariulj ajilluulsan ter yamar biznesmen vv?????????????????????? odoo zunduu E.Markt bid yaduu amidraldaa tyildaj turduu gomdsondoo tsai hool zooj tedniig demjij bna
2022-12-15
Зэсийн хулгай бол нүүрснээс их мөнгө шаасан
2022-12-15
Гайхмаараа:
Эбэ, Цагаан биш тэгэхээр Сү эсвэл Дэлгэрсайхан юм уу
2022-12-15
Өөрөө бас л нэг хулгайч
2022-12-15
Зочин:
Нэр устай нь хэлээч оньсого таалгаж байгаа юм шиг үнэн худал нь мэдэгдэхгүй юм яридагаа боливол таарна ш дэээ
2022-12-15
Ц.Туваан "Нүүрсний хулгай гэх хэрэгтэй тэмцэж буй иргэдийн жагсаал 13 дахь өдрөө үргэлжилж байна. Зорилго нь төрд нүүрлэсэн хулгайг болон энэ хулгайд оролцсон хүмүүсийн нэрийг, оффтэйк гэрээнүүдийг ил болгох. Сүүлийн үед эрх баригчид болон иргэдийн зүгээс нүүрсний гэх оффтэйк гэрээнүүдийг ҮАБЗ-д өмнө нь ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа гишүүд, тухайлбал Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс УИХ-ын даргаар ажиллаж байгаа хүн, Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан хүмүүсийн зөвлөмжөөр нууц болгосон гэх мэдээлэл бий. Тэгэхээр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт арга хэмжээ авах тухай бичгийг ҮАБЗ-ийн гишүүдэд хүргүүлж байна. Зорилго нь ард иргэдийн шаардаад байгаа асуудлуудад хариулт өгөөч, оффтэйк гэрээнүүдийг байгуулах зөвлөмжийг ҮАБЗ-өөс үнэхээр өгсөн юм уу, үгүй юу. Хэрэв өгсөн бол үүнийг ямар баримтад үндэслэсэн юм, үүнийгээ ил болго гэдэг асуудлыг тусгасан хоёр албан бичгийг хүргүүлж байгаа юм. Мөн арванхоёрдугаар сарын 21-нд нээлттэй сонсгол болно. Энэ сонсголд ҮАБЗ-ийн ажлын албыг удирдаж байсан хүмүүс болон одоогийн дарга нарыг ирж хариулт хэлэхийг хүсье. Засгийн газраас УИХ-руу Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт тухай хуулийн төслийг оруулж ирж байна. Энэ маш чухал. Ард иргэд ч үүнийг хүлээж байгаа. УИХ өнөөдөр яаралтай горимоор Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ"
2022-12-15