Хөгжлийн бэрхшээлтэй иргэн галд өртөж, нас баржээ

img

 

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы гудамжны задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг өнөөдөр өглөө 06.19 цагт онцгой байдлын байгууллагад иржээ.

 

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид найман км замыг туулан 06.35 цагт очиход, иргэн Ц-гийн дөрвөн ханатай гэр шатаж байсныг унтраасан байна.  Уг гал түймэрт 29 настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэн өртөж, нас баржээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ