Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
С.Одонтуяа УЛС ТӨРИЙН мэдэгдэл хийлээ
2022-12-15

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа улс төрийн мэдэгдэл хийлээ.

 

 

Тэрбээр "2016 оноос хойш МАН ганцаараа, тасралтгүй эрх бариад, дур зоргоороо аашилсны дүнг ард түмэн тавьж байна. Та нарыг хүчээ нэгтгээд гүйцэтгэх засаглал нь Засгийн газрынхаа хууль хяналтын байгууллагуудтай хавсраад ард иргэдээ тонон дээрэмдэнэ гэж тэд бодоогүй. Хил дамнасан нүүрсний хулгайг та нар хавсарч хийсэн. Инфляцийг 16 хувьд хүргэхэд, төрийн дээрмээр хувийн хэвшлийг нухчин дарахад, хүний эрхийг уландаа гишгэхэд та нар хүчээ нэгтгэсэн. Та нар хэдхэн залууг Засгийн газрынхаа эсрэг жагсахад гав зүүлгээд гэрт нь хорьчихсон. Ийм нам гэдгээ эртхэн ухамсарлаад намаа тараа. Юм л бол сөрөг хүчин лүүгээ дайрдаг. Төмөр замын нарийн цариг тавиагүйгээс алдагдсан боломж өчнөөн их наяд гээд Б.Энхбаяр, Х.Нямбаатар нарын гишүүд ярих юм. МАН-ын 65 гишүүн хуруугаараа нарийн царигийг устгасан. Ардчилсан нам олонх 2014 онд Тавантолгой-Гашуун сухайт-Хөөт Бичигт чиглэлийн нарийн царигаар тавих тогтоол батласан.

 

Гэтэл 2020 оны тавдугаар сард МАН 65-уулаа байхдаа энэ тогтоолыг хүчингүй болгосон. Та нар бүх юмаа сөрөг хүчин лүүгээ чихэхгүй. МАН бол хүний эрхийг уландаа гишгэж үй олноор нь хэлмэгдүүлэхдээ гаршсан. Гэм буруугүй хүнийг нүүрсчин гээд зарлаж байгаа нь шинэ үеийн хэлмэгдүүлэлт шүү. Та нар Үндсэн хууль, Хүний эрхийн ноцтой зөрчил гаргаж байна. БНМАУ-ын хуулиар БЭТ томилж байна. Маргааш та нар Оюутолгой дээр БЭТ томилох юм уу. Хөрөнгийн бирж дээр хувьцааны ашиг тараадаг ганцхан компанийг та хэд нугасалж идэх гэж байна. Төрд аваад та нар юу гийгүүлсэн юм бэ" гэлээ. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Нараа:
энэ авгайн ярьж байгаа юм гэж яг хэдэн авгай нар хэрүүл хйиж байгаа юм шиг, авах ч юм алга,
2022-12-15