УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд өнөөдрийн хэлэлцэх асуудалтай холбогдуулан 11 гишүүн үг хэлэх зөвшөөрөл хүсжээ.
Нүүрсний асуудалд шууд бас шууд бусаар нөлөөлсөн гэх хүмүүсийн жагсаалтад багтсан Б.Баттөмөр өнөөдөр чуулганы танхимын ширээн дээрээ "Жинхэнэ хулгайч нараа зарла" гэх лоозонг ширээн дээрээ байрлуулжээ.
Түүний зүгээс өнөөдрийн чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд "Нийт баялгийг 90 хувь нь хүн амын нэг хувьд оногдож байна. Үүнийг олон улсад олигархжсан загвар гэж нэрлээд байгаа юм. Монгол Улс хөгжихгүй байгаа гол шалтгаан ХУЛГАЙ. Хулгай, далд эдийн засагтай тэмцээч гээд хангалттай ярьсан. Хэрэгтэй хэрэггүй баахан хүмүүсийн нэр зарлалаа. 30 жил бид улсаа удирдаж чадсангүй. Нэр зарлаад жагсаал тараана гэвэл горьдсны гарз. Жинхэнэ хулгайч нар үлдчихлээ. Хэдэн жараахайг зарлачихлаа гэж байна, хүмүүс. Бид ямар ч хамааралгүй, дарга нарт долигнож гүйдэггүй таван хүнийг хаяж өгч байгаа юм байна. Ингэхгүй ээ. Шаардлага гарвал тэмцэнэ. Хонь шиг байж байгаад алуулна гэж байхгүй шүү. Гаалийн байцаагч, хилийн цэргийн офицер 2600 машиныг гаргачихна гэж байхгүй. Том том эрх мэдэл бүхий улстөрчид оролцсон байгаа. Би яахаараа хулгайч болдог юм бэ" гэлээ.
П.ГОО
Уншиж байна |