УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд өнөөдрийн хэлэлцэх асуудалтай холбогдуулан нийт 11 гишүүн үг хэлэх зөвшөөрөл хүсжээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "ЖДҮ, концесс, нүүрсний асуудал гээд бүгдэд сөрөг хүчин муухай гэж ярихаа хэзээ болих юм. АН-ынхныг зөндөө шалгасан юу ч гараагүй биз дээ. Хоёр жилийн турш Гашуунсухайтын хулгай луйврыг ярьсан. Гэмт хэргийн шинжтэй зүйлүүд ярьж байхаад АТГ яагаад хяналт тавиагүй юм бэ? Мөн хилийн хяналт тавиагүй Хилийн тагнуулын газрын дарга, нүүрсийг бүртгэлгүй гаргасан Хилийн цэргийн дарга, бүрдүүлэлтэд хяналт тавиагүй Гаалийн даргадаа, миний мэдээллийн мөрөөр ажиллаагүй Цагдаагийн дарга, Мэргэжлийн хяналтын хилийн хяналтын албаны дарга, бөмбөлгийг будлиулдаг халдвартын эмч нарт, 120 сая төгрөгөөр тээвэр хийж байхад татвар аваагүй татвар аваагүй Татварын даргадаа хариуцлага тооц.
Хамгийн эцэст хамгийн үл бүтэх АТҮТ-ийн дарга. 2016 онд машин болгон авдаг С зөвшөөрлийн цаасыг авлигыг скем болгож, жолооч бүр улиралд хоёр сая төгрөг өгдөг болсон. Яагаад АТҮТ-ийн даргад хариуцлага тооцож, шоронд хийхгүй байгаа юм бэ. Өөрсдийнхөө гар хөлд хариуцлага тооцохыг УИХ, Засгийн газраас шаардаж байна" гэлээ
Чуулганы хуралдаан үргэлжилж байна
П.ГОО
Уншиж байна |