БНСУ ирэх онд 0-1 насны хүүхэдтэй гэр бүлд 700 воны мөнгөн тэтгэмж олгоно

БНСУ-ын Засгийн газраас ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүн амын өсөлтөө дэмжихийн тулд 0 хүртэлх насны хүүхэдтэй өрхөд сар бүр 700 мянган вон, нэг настай хүүхдэдтэй өрхөд 350 мянган вон олгох “Эцэг эхийн тэтгэмж” олгохоор болжээ.
Одоогийн хэрэгжиж буй хуулиар ой хүрээгүй хүүхэдтэй ээжид 300,000 вон олгодог аж. Мөн хоёр наснаасаа найман нас хүртэлх хүүхдүүд 100.000 воны тэтгэмж авах бөгөөд дөнгөж төрсөн хүүхдэд "Анх уулзсаны баяр" хэмээн 2 сая вон өгдөг юм байна.
Түүнчлэн хүүхэд харах, асрах цагийн үйлчилгээг өргөжүүлж, цэцэрлэг болон өдөр өнжүүлэх төвүүдийн тоог нэмэгдүүлж, 2027 он гэхэд төрийн хүүхэд харах үйлчилгээний хэмжээг 50 гаруй хувиар нэмэгдүүлэх төлөвлөгөөг танилцууллаа.
Мөн ирэх нэгдүгээр сарын 1-нээс эхлэх мөнгөн тэтгэмж нь жил өнгөрөх тусам нэмэгдэх аж. Тухайлбал, дөнгөж төрсөн болон 0 настай хүүхдийн эцэг, эхэд сард 700.000 вон болгохоор болсон ба энэ нь 2024 оноос 1 сая вон олгох юм байна. Харин нэг настай хүүхдийн эцэг, эхэд сард 350.000 вон олгох бөгөөд 2024 оноос 500.000 вон болгох аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ