МАН бол их мөрөн хэмээн тодотгож ирсэн ахмад гишүүд үгээ буцаах цаг иржээ. Сүүлийн зургаан жил төрийн эрх барьж байгаа МАН-д авлига албан тушаалын гэмт хэрэгт хардагдаж, сэрдэгдсэн бүлэг хүмүүс бий болжээ.
Өнгөрсөн мягмар гарагт Авилгатай тэмцэх газраас мэдээлэл хийх үеэрээ хуулийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг 22 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаараа мэдээлэл хийсэн. Мөн 35 хүнийг яллагдагчаар татсан тухай мэдэгдэж, 17 хүний нэрийг зарласан. Энэхүү 17 хүмүүс дунд эрх баригч хүчний хэд хэдэн хүн тэр дундаа парламентад суугаа таван гишүүний нэр дурьдагдсан. Тэдний зүгээс нэр зарлахтай зэрэгцэн өөрсдийгөө энэ хэрэгт холбоогүй хэмээн нийгмийн сүлжээнд урваганаж, АТГ-т өөрсдийн биеэр очсон. Харин АТГ-аас гарч ирснийхээ дараа тэд ямар нэг мэдэгдэл хийсэнгүй.
Эх сурвалжуудын мэдээллээр нэр дурьдагдсан зарим гишүүд жагсагчдын "өгөөш болсондоо гомдож", намаасаа гарахаар төлөвлөсөн гэх мэдээлэл байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд намаас гарах байр сууриа ирэх долоо хоногийн бүлгийн хуралдаанд мэдэгдэж, өөрийн шийдвэрээ танилцуулах төлөвлөгөөтэй байгаагаа хэвлэлд ярьжээ. Ийнхүү эрх баригч хүчнийхний авлига, албан тушаалын гэмт хэргийг эсрэг цэвэрлэгээнээс үүдэн АРДЫН намд гомдогсдын бүлэг үүсэж байгаа гэнэ.
Цаашид нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар нөлөөлсөн ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДЫН НЭРС үргэлжилнэ. Одоогоор нүүрсний хэрэгт 50 хүн шалгагдаж байгаагийн 30 хүний нэрийг зарлахад бэлэн болсон гэх мэдээлэл байна. Тэгэхээр цаашид эрх баригч хүчин дэх гомдогсдын бүлэг улам өргөжин тэлэх нь ээ.
П.ГОО
Уншиж байна |