Өнгөрсөн баасан гарагт орон нутгийн Тавантолгойд Онц дэглэм тогтоож БЭТ-өөр ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томилсон.
Түүний зүгээс өнөөдөр өнгөрсөн өдрүүдэд хийсэн ажлынхаа талаар "Өнгөрсөн дөрвөн хоногт бичиг баримтуудыг шалгалаа. АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг гэмт хэргүүдийг сэргээн шалгахаас гадна зарим мэдээллүүдийг нягтлах үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байна . Орон нутгийн Тавантолгой компанийн хувьцааг төрийн аль нэг байгууллага руу шилжүүлэхгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Хуульд нийцсэн арга хэмжээнүүдийг бол зогсоохгүй. Одоогоор "Эрдэнэс Тавантолгой" компанийн ашиглалтын талбайгаас нүүрс олборлосон уу? Мөргөцгийг бүртгэлгүйгээр хил давуулсан уу гэх асуудлууд дээр анхаарч ажиллаж байна. Мөн нүүрс бүртгэлгүй гарсан гараагүй, шатсан шатаагүй гэх асуудлыг тодруулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
Мөн "Эрдэнэс Тавантолгой"-н талбайг давж, 300 мянган тонн нүүрсийг олборлосон гэх асуудал байна. Эхний ээлжид "Эрдэнэс Тавантолгой"-н БЭТ-тэй уулзалт хийнэ. "Эрдэнэс тавантолгой" компанийн хилийг давж олборлосон 340 мянган тонн нүүрсийг буцааж өгнө. Нэгэнт ТӨК-ийн талбайгаас орон нутгийн өмчит компани олборлосон учраас буцааж өгнө. Нүүрсийг нүүрсээр нь буцааж өгөх үү, мөнгөн хөрөнгөөр өгөх үү гэдгийг эцэслэж мухарлана" хэмээн мэдээлэл хийлээ.
П.ГОО
Уншиж байна |